|

Нэгдүгээр сургуулийн 1999 оны төгсөгчид оюуны хөрөнгө оруулалт хийв

Нэгдүгээр сургуулийн 1999 оны төгсөгчид оюуны хөрөнгө оруулалт хийв

Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн 1999 оны төгсөгчид төгсөлтийнхөө 20 жилийн ойн хүрээнд сургууль болон төрөлх нутагтаа чиглэсэн бүтээлч ажлуудыг өрнүүллээ.

 

Салбар салбарт амжилттай ажиллаж яваа төгсөгчдийн төлөөлөл Эрдэнэбулган сумын ахлах ангийн 300 гаруй сурагчийг хамруулсан "Мэргэжлийн зөв сонголт-Бидний ирээдүй” сэдэвт хэлэлцүүлгийг хийлээ.
1999 оны төгсөгчид аж үйлдвэржилтийн инженерчлэл, мэдээллийн технологи, нягтлан бодох бүртгэл, аудиторын мэргэжил, ирээдүйн мэргэжилтнүүдийн зайлшгүй эзэмших чадвар ба ирээдүйн мэргэжлийн чиг хандлага, багш, эмч болон уул уурхайн техник технологи, инженер техникийн ажилтны мэргэжлийн тухай, эрх зүйчээс хуульч болох нь гэсэн сэдвүүдээр илтгэл тавьж, сурагчдад мэдээлэл өгөв. 
Уулзалт хэлэлцүүлэгт оролцож байгаа сурагчид ирээдүйд сонгох мэргэжилтэйгээ холбогдуулан сонирхсон асуултдаа хариулт авав. 
Төгсөгчид "Энэхүү уулзалт үр дүнтэй боллоо. Бид жил бүр сурагчдад төдийгүй салбар бүрийн залуусыг хамруулан уулзалт хэлэлцүүлгийг хийнэ” гэв. Тэд төрөлх сургуулийнхаа номын санд гадаад хэл, уран зохиолын номуудыг хандивлалаа.
1-р сургуулийн 1999 оны төгсөлтийн 20 жилийн ойн баяр энэ намар болно.

 


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл

  1. Зочин smith:
    Pero la mejor parte del reloj es el dial. Para empezar, está bien replicas relojes lujo proporcionado, con los anillos de los capítulos y la fase lunar correctamente colocados, sin ninguna superposición torpe. No solo es un buen diseño, sino que imitaciones de Rolex también significa que el movimiento fue diseñado para ajustarse a la caja y a la esfera.