|

Туршлага судлах аялалд хамрах багш нарыг аймгийн удирдлагууд хүлээж авч уулзав

 

 

Туршлага судлах аялалд хамрах багш нарыг аймгийн удирдлагууд хүлээж авч уулзав

 

Архангай /МОНЦАМЭ/."Багшийн хөгжил” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд тавансудлагдахууны чиглэлээр зохион байгуулсан "Бүтээлч багш" уралдаанытэргүүн байр эзэлсэн багш нарыгөнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Засаг даргын орлогч Б.Болормаа нар хүлээн авч уулзлаа.

Эдгээр багш нарыг БНСУ-д туршлага судлах аялалд явах эрхээр шагнаж урамшуулсан ба 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 1-ний өдөр тус аялалд оролцоно.

 

Аймгийн удирдлагуудын зүгээс олон багш нарыг түүчээлж байгаад баяр хүргээд "Гадаадын орнуудад боловсролыг хэрхэн эзэмшүүлдэг, заах арга барил нь ямар байдаг, юуг нь орон нутагтаа хэрэгжүүлж болохыг судлан, туршлага судлаад ирээрэй" гэдгийг захилаа. Ирэх жилийн "Бүтээлч багш" уралдааны тэргүүн байрын багш нарыг мөн адил гадаадын оронд туршлага судлах аялалд хамруулна гэв.

БНСУ-д туршлага судлах аялалд Лаборатори 1 дүгээр сургуулийн бага ангийн багш С.Ганчимэг, Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуулийн математикийн багш Л.Нэргүй, Чулуут сумын ахлах сургуулийн зураг-технологийн багш Б.Баттогтох, Хангай сумын дунд сургуулийн нийгмийн ухааны багш Л.Адъяасүрэн, Эрдэнэбулган сумын 8 дугаар цэцэрлэгийн багш Д.Энхтуяа нар хамарна.

"Багшийн хөгжил” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд"Сургуулийн өмнөх боловсрол”, "Бага боловсрол”, "Байгалийн ухаан”,"Хүмүүнлэгийн ухаан”, "Нийгмийн ухаан” гэсэн тавансудлагдахууны хүрээнд"Бүтээлч багш”уралдааныгзохион байгуулсан юм.Тус уралдааны 2, 3 дугаар байрт шалгарсан10 багшийг сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхтехник тоног төхөөрөмжөөр шагнаж урамшуулсан бол тусгай байр эзэлсэн 5 багшийг ОХУ-ын Буриадын Улаан-Үдхотод аялуулсан юм. Бүтээлч багш уралдаанд орон нутгийн төсвөөс 15.0 сая төгрөгийг зарцуулсан байна.


2 сэтгэгдэл