Архангай аймгийн ЕБС-ийг 1998 онд төгсөгчид төгсөлтийнхөө 20 жилийн ойн хүрээнд 20 сайн үйлсийн аянг зохион байгуулсан байна. Тухайлбал, эмзэг давхаргын гурван гэр бүлд гэр хашаа, газрын хамт бэлэглэж, аймгийн долоон багийн оршин суугчдын 98 хүүхдэд бэлэг гардуулжээ. Мөн 1998 онд төгсөгчдийн бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд мөнгөн хадгаламж нээж өгсөн байна. Түүнчлэн үеийн найзууд болох 2 гэр бүлд эмчилгээ сувилгааны зардалд мөнгөн хандив өргөжээ.
20 жилийн ойгоо тэмдэглэж буй төгсөлтийн хамт олны дараагийн ажил нь Архангай аймгийн урд орших Тамирын голын эрэг дагуух газрыг цэвэрлэж, хог хаягдлаас нь салгасан байна.. Үүнээс гадна Архангай аймгийн төвөөс 30 км-ийн зайд байрладаг "Тамир” хүүхдийн зуслангийн спорт талбайг тохижуулж, хүүхэд багачууд мөн нутгийн иргэдэд байгальдаа эко аялахыг уриаллаа. Төгсөгчдийн сайн үйлсийн аян энэ оныг дуустал үргэлжлэх юм.
Төгсөлтийн ойг ихэнх төгсөгчид баяр болгон өргөн тэмдэглэж, аялж амарч зугаалж, найрлан өнгөрүүлдэг. Тэгвэл Архангай аймгийн 1988 оны төгсөгчид ойг үр бүтээлтэй тэмдэглэж болдгийг үлгэрлэн харууллаа.
0 сэтгэгдэл