|

Архангай аймгийн иргэдийн 16 хувь нь газраа өмчилжээ

Архангай аймгийн иргэдийн 16 хувь нь газраа өмчилжээ

Архангай аймаг 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй /өссөн дүнгээр/ 15265 иргэнд 1290.01 га газрыг өмчлүүлсэн байна. Аймгийн нийт иргэдийн 16.1 хувь нь газраа өмчилжээ.


Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зорилгоор 24 байршилд 5.92 га, жимс жимсгэнэ таримал ургамал тарих зориулалтаар 5 байршилд 9 га, төсөвт байгууллагад 12 байршилд 11.55 га, аялал жуулчлалын зориулалтаар 2 байршилд 2 га, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар өмчлөхийг хүссэн 941 иргэнд 68.38 га, эзэмшиж байгаа газраа өмчлөхийг хүссэн 360 иргэнд 21.76 га, улсын чанартай зам дагуу газар өмчлөхийг хүссэн 4 иргэнд 0,25 га, гэр бүлийн хэрэгцээнд шинээр газар эзэмшихийг хүссэн 366 иргэнд 37.36 га, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 307 байршилд 22.6 га, давуу эрхээр иргэнд олгох тариалангийн газар 14 иргэнд 1201 га мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тариалангийн зориулалтаар 9 байршил бүхий 1511 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлээд байна.


Энэ онд аймгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэл үйлчилгээ, тариалангийн зориулалтаар олгох газруудыг бүртгэн 14 суманд газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмаар 40 байршилд 1541,8 га газар олгож, орон нутгийн төсөвт 273,3 саятөгрөг төвлөрүүлсэн байна.


 

Газрын төлбөр 45.0 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээс 2018 оны 11 сарын 23-ний өдрийн байдлаар 47.9 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлт 106.4 хувьтай байна.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл