|

Цэцэрлэг хот дотор 20 гаруй камер суурилуулжээ

Цэцэрлэг хот дотор 20 гаруй камер суурилуулжээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын авто замын уулзваруудад 2018 онд нийт 6 цэгт 22 ширхэг камер суурилууллаа. Камерыг орон нутгийн хөгжлийн сангийн 44,9 сая төгрөгөөр Монгол Улсын MNS6423:2013 стандартын дагуу HIKVISION брендийн 1 ширхэг 360 градус эргэдэг PTZ камер, 2 ширхэг авто машины дугаар илрүүлэгчтэй камер, 19 ширхэг чиглэлийн камер нийт 22 ширхэг камер бусад дагалдах тоног төхөөрөмжүүдийг суурилуулав.


 

2018 оны 12 дугаар сарын байдлаар аймгийн төвд 10 цэгт чиглэлийн 19 ширхэг, авто машины дугаар илрүүлэгчтэй 2 ширхэг, 360 градус эргэдэг PTZ камер 5 ширхэг нийт 26 ширхэг камертайгаар нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хяналт тавин ажиллаж байна. Ингэснээр 2018 оны гэмт хэргийн гаралт өнгөрсөн оноос 5 буюу 1,01 хувиар буурсан, илрүүлэлт 3,73 хувиар өссөн дүнтэй байна.


0 сэтгэгдэл