
Жаргалант сумын тухайд 2017 оны малын тооллогоор 1043 малчин болон мал бүхий өрхийн 239723 толгой мал тоолуулсан байна. Нийт малын 106432 хээлтэгч мал төллөхөөс 18.4 хувь буюу 19580 хээлтэгч мал төллөжээ. Жаргалант сумын малчид "Энэ өвөл, хавар малын болон төлийн хорогдол бага байна. Хэдийгээр гандуу өвс муу ургасан ч шим тэжээл сайтай багахан өвстэй учраас жилбэ сайтай төллөж, төл бойжилт сайн байна” гэдгийг хэлж байлаа.
Жаргалант суманд өнөөдрийн байдлаар мал төллөлт 98.8 хувьтай байгаа ажээ.
Б.Гэрэлт-Од
1 сэтгэгдэл