"Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээнийг 4 дүгээр сарын30-ныөдөрзохион байгууллаа. Тус тэмцээний гол зорилго нь"Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, "Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмүүд харилцан туршлага судлах, тэдгээрийн үйл ажиллагааг эрчимжүүлэхюм.
ТэмцээнийгЭрдэнэбулган сумын Ерөнхий боловсролынтавансургуулийн дунд зохион байгуулж, 9-12 дугаар ангийн 50 гаруй бүлгэмийн гишүүд авьяас чадвар, мэдлэг оюунаараа өрсөлдсөнөөстэргүүн байрт 3-р сургууль, дэд байрт Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургууль, гутгаар байрт Лаборатори 1-р сургуультус тус оржалт, мөнгө, хүрэл медаль,мөнгөншагналаар шагнууллаа.
Түрүүлсэн 3-р сургуулийн "Хөгжилтэй бөмбөлгүүд” өсвөрийн сэргийлэгчид улсын уралдаанд оролцоно.
Мөн хөгжөөн дэмжигчийн дунд зохион байгуулсан тэмцээнд 2 дугаар сургуулийн 11Б ангийн сурагч Б.Эрдэнэсувд, багаа идэвх санаачилгатай, сайн зохион байгуулан оролцуулсан нийгмийн ажилтнаар 3 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Б.Зандраагомий, бусдыгаа зөв үлгэрлэн, манлайлсан, идэвх санаачилгатай оролцсон сурагчаар 2 дугаар сургуулийн 11А ангийн сурагч А.Дэмбэрэлдодов, 4-р сургуулийн 10Б бүлгийн сурагч Б.Дэмбэрэлдодов нар тус тус шалгарчээ.
"Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээнийг Цагдаагийн газар, Аймгийн хууль эрх зүйн хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийнгазар, Хөгжимтдрамын театрхамтранзохион байгуулжээ.
2 сэтгэгдэл