|

“Ногоон паспорт” аянд 350 гаруй сурагч нэгдэв

 

“Ногоон паспорт” аянд 350 гаруй сурагч нэгдэв

 

БОАЖЯ-наас хэрэгжүүлж байгаа "Ногоон паспорт” аяны нээлт Архангай аймагт 10 дугаар сарын нэгэнд болж Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын таван сургуулийн IX-XI ангийн 350 гаруй сурагч, багш нар оролцож "Ногоон паспорт”-ыг гардан авлаа. Хүүхдүүд ногоон паспортыг авснаар нэг жилийн туршид есөн зорилтын хүрээнд хийсэн ажлаа ногоон паспортдоо бичинэ.

Дараа нь хийсэн ажлынхаа багц тайланг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд шилжүүлж, байгаль хамгаалах чиглэлээр хамгийн сайн ажил хийсэн хүүхдийг улсын хэмжээний шалгаруултад оролцуулж урамшуулах ажээ.

Архангай аймгийн хувьд "Ногоон паспорт” аяны хүрээнд "Нэг сурагч-нэг мод” аяныг эхлүүлж, "Зая” цогцолборт 300 гаруй шар хуайс мод тарьжээ. Эдгээрсурагчид аянаа үргэлжлүүлж, мод тарих бүх нийтийн өдрөөр 1000 орчим мод тарихаар төлөвлөжээ."Ногоон паспорт” аяны нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан оролцож, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд иргэн бүрийн оролцоо чухал учир хамтдаа "Ногоон паспорт" аянд нэгдэцгээе хэмээн залуучуудыг уриаллаа.


1 сэтгэгдэл