|

ДОХ-ын нийт 266 тохиолдол бүртгэгджээ

 

ДОХ-ын нийт 266 тохиолдол бүртгэгджээ

 

Манай улсад бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) нийт халдварт өвчний дотор дийлэнх хувийг эзэлж байгааг албаныхан онцоллоо. Тодруулбал, бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) сүүлийн таван жилд тасралтгүй нэмэгдэж буй бөгөөд өнгөрсөн 2017 оны байдлаар зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын 6,902 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25.7 хувийг эзэлжээ. Харин өвчлөлийн 25.6 хувийг заг хүйтэн, 45.2 хувийг тэмбүү, 29.2 хувийг трихомониаз тус, тус  эзэлж байна.

Одоогийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 266 тохиолдол бүртгэгдсэн аж. Улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүгийн өвчлөл 59 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 17 тохиолдлоор нэмэгдсэн байна. Үүнээс нийслэл хотод нийт 41 тохиолдол бүртгэгджээ.

Бэлгийн замаар дамжих халдвар тасралтгүй нэмэгдэж байгаа нь дээрх тоо баримтаас харагдах бөгөөд халдварыг эрт илрүүлэх, халдвар тархалтыг бууруулах, мөн хянах эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм байна.


0 сэтгэгдэл