Аймгийн Засаг даргын 2018 оны А/307 дугаар захирамжаар батлагдсан "Орон нутгийн төрөх насны эмэгтэйчүүд, жирэмсэн эхийн нэрийн хяналтыг зохицуулах журам”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр аймгийн ЗДТГ, ЭМГ хамтран Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Эрдэнэбулган сумын төрөх насны эмэгтэйчүүд, жирэмсэн эхийн бүртгэл хөдөлгөөнийг хийх, нэрийн хяналтыг нэвтрүүлж, жирэмсний хяналтын чанар үр дүнг сайжруулж, жирэмсэн эхчүүдийг өөр сум баг, хот, аймагт шилжүүлэхдээ эргэн мэдээллийг сайжруулж, эх, нярайн хүндрэл эндэгдлийг бууруулах талаар нэгдсэн ойлголтыг өгсөн.
"Журам”-аар төрөх насны эмэгтэйчүүд, жирэмсэн эхэд нэрийн хяналт хийхдээ аймаг, сум, багийн Засаг дарга, өрх сумын Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын үүргийг тодорхой болгож өгсөн байна.
Мөн энэ уулзалтаар Эрдэнэбулган сумын Засаг даргын захирамжаар "Төрөх насны эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдийн нэрийн хяналтыг зохицуулах журмыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх, сар бүр төлөвлөсөн ажлын үр дүнгээ хэлэлцэж байхаар тогтлоо.
0 сэтгэгдэл