Архангай /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж буй "Арын сайхан Хангай” арга хэмжээний хүрээнд Архангай аймгийнхаа онцлог, түүх, байгалийн гайхамшгийг уран яруу илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, хангай нутгаараа бахархах, байгаль орчноо хайрлах, орчин цагийн хөгжил дэвшил, өөрчлөлтийн давуу, сул талыг илэрхийлэх уран сэтгэмж, сэдэл тэмүүллийг дэмжих зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүд болон, оюутан, залуучууд гэсэн хоёр төрлөөр "Миний Архангай” шүлгийн уралдааныг аймгийн ЗДТГ-ын хурлын Их танхимд зохион байгууллаа.
Ахлах ангийн сурагчдын төрөлд 25 хүүхэд оролцсоноор тэргүүн байрт Лаборатори нэгдүгээр сургуулийн сурагч М.Янжинлхам, хоёрдугаар байрт "Хүмүүн" гуравдугаар сургуулийн сурагч Б.Доржбат, гуравдугаар байрт Лаборатори нэгдүгээр сургуулийн сурагч Г.Сарантуяа, оюутан залуучуудын төрөлд 10 залуу оролцсоноос тэргүүн байрт Архангай аймаг дахь МУБИС-ийн оюутан Б.Алтанзул, нар тус тус шалгарсан аж.
18 сэтгэгдэл