|

Бадминтоны өсвөрийн аваргууд шалгарав

 

 

Бадминтоны өсвөрийн аваргууд шалгарав

 

Архангай аймгийн Бадминтоны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэдаймгийн Бадминтоны холбоо, Биеийн тамир спортын газар,Лаборатори 1-р сургуультай хамтран зохион байгууллаа.Тус тэмцээндоролцох хүүхдийн тоо жилээс жилд өсч байгаа бөгөөд энэ жил11 байгууллагын170 гаруй тамирчид оролцож аваргуудаа шалгарууллаа.


Тамирчид нийт 96 медалийн төлөө өрсөлдөж, төрөл тус бүр дээрээ аваргуудаа шалгаруулсан. Харин багийн дүнгээр9 алт,4 мөнгө,5 хүрэлмедалиарЛаборатори 1 сургуультэргүүлж,4 алт,4 мөнгө,4 хүрэлмедалиарСпортын төрөлжсөн сургалттай ЕБС2-р байрт,1 алт,2 мөнгө,2 хүрэлмедальтайгаарЖаргалант сумын баг3-р байрт тус тусшалгарчээ.


Архангай аймагтБадминтоны спортыгхөгжүүлэх зорилгоор холбоог 2011 онд байгуулсан ба өдгөө бусад 18 суманд биеийн тамирын багш нараар дамжуулан бадминтоны сургалтыг тасралтгүй зохион байгуулж байна. Үүний үр дүнд бадминтоноор хичээллэх хүүхэд болоод насанд хүрэгчдийн тоо эрс нэмэгджээ. Энэ спортоор хичээллэснээр хөдөлгөөний дутагдлаас бүрэн ангижирч ялангуяа нүдний хараанд сайнаар нөлөөлдөг байна.

 

102 сэтгэгдэл