МУГТ, Дархан аварга Г.Өсөхбаярын нэрэмжит "Аваргын гараа" өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан энэ амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Барилдаанд 16 байгууллагын 180 орчим өсвөрийн бөхчүүд 3 насны ангиллаар өрсөлдөж, багийнхаа дүнгээр спортын сургалттай ерөнхий боловсролын сургууль түрүүлж, Батцэнгэл сумын ЕБС-ийн баг удаалсан юм.
Энэхүү барилдааны зорилго нь үндэсний бөхийн барилдааныг сонирхох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, залуу хойч үеэ бэлтгэх, хүүхдийн бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулдаг юм.
Тус барилдааны нээлтэд МҮБХ-ны тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дэд тэргүүн улсын заан Ц.Магалжав, БТСГ-ын дарга, МУГТ Ц.Шаравжамц, Архангай аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Б.Өсөхбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Д.Рагчаа, "Сокол” ХХК-ий захирал "Бөхбилэгт” дэвжээний гүйцэтгэх захирал Н.Алтаншагай нар хүрэлцэн ирсэн байлаа.
Нээлтийн үеэр Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Улсын заан Ц.Магалжав нар аавынхаа нутаг Архангай аймгийн хүндэт иргэн боллоо. Аваргын аав Бадмаанямбуу Цэнхэр сумын хүн, зааны аав Цэрэндашдорж Өгийнуур сумын хүн байжээ.
1 сэтгэгдэл