|

Самбо бөхийн эмэгтэй баг ДАШТ-ий гуравдугаар байрт шалгарлаа

Самбо бөхийн эмэгтэй баг ДАШТ-ий гуравдугаар байрт шалгарлаа

Самбо бөхийн залуучуудын болон өсвөрийн ДАШТ Гүрж улсын нийслэл Тбилис хотноо болж Монголын эмэгтэй самбочдын баг гуравдугаар байр эзэллээ.
Тус тэмцээний сүүлийн өдөр залуучуудын ДАШТ-ий эрэгтэй 56, 70, 87 кг, эмэгтэй 48, 60, 75 кг, өсвөрийн ДАШТ-ий хөвгүүдийн 57, 74, 100 кг, охидын 52, 64, 80 кг жингийн барилдаанууд болсон юм. Энэ удаагийн ДАШТ-ээс манай бөхчүүд энэ өдөр 1 хүрэл, 3 мөнгө нийт 4 медаль авсан байна.
 
 
Дэлхийн залуучуудын АШТ-ий эрэгтэйчүүдийн 56 кг-д "Женко” клубын Б.Цогтбаяр мөнгө, өсвөрийн ангилалын хөвгүүдийн 57 кг-д БТСДуС-ийн бөх А.Хатансайхан, 100 кг-д Д.Нямхүү нар мөнгө, охидын 80 кг-д Б.Эрдэнэт-Од хүрэл медаль хүртжээ.
 
 
Дэлхийн залуучуудын болон өсвөрийн АШТ-д манай улсаас 33 бөх зодоглож нэг алт, 8 мөнгө, 6 хүрэл нийт 15 медаль хүртсэнээс эмэгтэй баг 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл хүртсэн амжилтаар ийнхүү гуравдугаар байрт шалгарсан байна.
 

0 сэтгэгдэл