|

Ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлын 69 сая төгрөгийг байгаль хамгаалах бусад ажилд зарцуулна

 

 

Ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлын 69 сая төгрөгийг байгаль хамгаалах бусад ажилд зарцуулна

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан энэ сарын 10-нд болж, дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Үүний нэг нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хуваарилалтын асуудал байв.

Энэ өдрийн хурлаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн "Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хуваарилалтыг батлах” тухай05 дугаар тогтоолын хавсралтын 14 дэх заалтад өөрчлөлт оруулж, хавсралтаар баталлаа. 05 дугаар тогтоолын хавсралтын 14-т Ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажил зохион байгуулах ажилд нийт 69 сая төгрөгийг зарцуулахаар хуваарилсан байсан юм.

Харин энэ ажлыг өнгөрөгч 5, 6 сард БОАЖЯ-ны Ойн судалгааны төв, аймгийн БОАЖГ, сум дундын ойн анги хамтран 376000 га-д нарийвчилсан хээрийн судалгаа хийсэн байна. Ийм учраас энэ ажилд хуваарилсан байсан 69 сая төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх бусад арга хэмжээнд зарцуулахаар боллоо.Тухайлбал, таван сумын байгаль хамгаалагчийг унаажуулахад 10 сая, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зориулалт бүхий техник, тоног төхөөрөмжөөр хангахад 8 сая, их нуурын эко системийг хамгаалах, усны түвшинг нэмэгдүүлэх, биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг сайжруулахад Эрдэнэмандал суманд 30 сая төгрөгийг гээд нийт зургаан ажил арга хэмжээнд зарцуулахаар хуваарилж батлав.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл