|

Булган суманд байгаль хамгаалах төсөл хэрэгжинэ

Булган суманд байгаль хамгаалах төсөл хэрэгжинэ

Англи Улсын Засгийн газрын санхүүжилтээр Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь "Ой хээрийн эко систем болон ховордож буй амьтдыг нутгийн иргэдийн оролцоотойгоор хамгаалах нь” төслийг Архангай аймгийн Булган сумын Хойд могойн гол-Тээлийн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын нийт 137,000 га талбай газарт хэрэгжүүлэх юм.
Төслийн багийнхан аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нартай уулзаж, төслийн талаарх мэдээллийг өглөө. Тус төслийг аймгийн болон Булган сумын удирдлагууд, иргэд дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.
"Ой хээрийн эко систем болон ховордож буй амьтдыг нутгийн иргэдийн оролцоотойгоор хамгаалах нь” төсөл 2018-2021 он хүртэл хугацаанд хэрэгжинэ

0 сэтгэгдэл