|

Ойн хөнөөлт шавьж илрээгүй байна

Ойн хөнөөлт шавьж илрээгүй байнаАрхангай /МОНЦАМЭ/.БОАЖЯ-ны Ойн судалгаа хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газар, аймгийн БОАЖГ, аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын Ойн ангийн инженер, техникийн ажилчид, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид Ихтамир, Чулуут, Тариат, Өндөр-Улаан, Хотонт, Төвшрүүлэх, Өлзийт, Жаргалант, Булган, Хайрхан, Эрдэнэмандал, Цэнхэр, Батцэнгэл, Цэцэрлэг сумын ойн сангийн 376,000 га талбайд нарийвчилсан хээрийн судалгааны ажил хийж, дүгнэлт гаргалаа.

Судалгааны явцад ойн хөнөөлт шавжийн хэт олшрол Цэнхэр, Булган, Жаргалант, Ихтамир сумдын ойн сан бүхий талбайд хөнөөлт шавж, өвчний тархалт судалгааны явцад илрээгүй байна.

Судалгааг аймгийн хэмжээнд ойн санд тархсан хөнөөлт шавж, өвчний зүйлийн бүрдлийг тодорхойлох, хэт олширлын байдал буюу тооны хөдлөл зүй, хөгжлийн үе шат, экологи, биологийн онцлогийг тогтоох, нэрвэгдэж буй байдлыг тодорхойлох, тэмцэл явуулах талбайг сонгож тусгаарлах зорилгоор явуулжээ.

Өнгөрөгч наймдугаар сарын 15-наас эхлэн Улсын төсвийн хөрөнгөөр 30000 га талбайд хөнөөлт шавжийн тархалттай Хотонт, Цэцэрлэг, Хайрхан, Төвшрүүлэх, Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэмандал сумдын ойн санд авиамикробиологийн аргаар тэмцэх ажлыг гүйцэтгэж байна.

Б.Гэрэлт-Од


2 сэтгэгдэл