|

​АРХАНГАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА ТУРШЛАГА СУДАЛЛАА

​АРХАНГАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА ТУРШЛАГА СУДАЛЛАА

 

Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр тэргүүтэй ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнууд Дархан-Уул аймгийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа. Хүрэлцэн ирсэн зочдыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, Иргэний танхимын дарга Д.Гантулга нар Хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзан, Хурлын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Архангай аймгийн ИТХ-ын ажлын албанаас, Дархан-Уул аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа бүтэц зохион байгуулалт, түүнээс ажилд хэрэгжүүлэх саналыг тусган авч, ажлын бүтээмжийг дээшлүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа юм. Мөн цаашид 2 аймгийн ИТХ-ын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм. 

113 сэтгэгдэл