|

ОХУ: Европын зөвлөлөөс гарна

ОХУ: Европын зөвлөлөөс гарна

 

ОХУ-ын  Зөвлөлийн дарга Валентина Матвиенко Европийн  Зөвлөлийн парламентын ассемблейн дарга Лилинае Маури Паскертай уулзжээ. Тэрээр энэ үеэр түүнд ОХУ энэ байгууллагаас гарах боломжийн талаар судалж байгаагаа хэлсэн гэдгээ мэдэгдэв. Валентина Матвиенко "Европын Зөвлөлөөс гарахыг хүссэн бидний сэтгэл улам хүчтэй болж байна” гэж хэлснийг онцолжээ. ОХУ-ын Зөвлөлийн дарга  энэ байгууллага нь  ийм байх ёстой юм шиг ажилд нь оролцож байгаа ОХУ-ын оролцоог үнэлж үзэхгүй байна гэв. Иймээс үүнийг цааш үргэлжлүүлэх нь үр ашиггүй. Бид дөрвөн жил энэ тухай хэлэлцэж байна. Гэвч бүх зүйл ахицгүй байна гэж Валентина Матвиенко онцлов.Крымийг Украйнаас салсныхаа дараа ОХУ-д нэгдэхийг иргэдийнх нь 96 хувь нь дэмжсэн санал хураалт болсон. Үүний дараа Европын Зөвлөлийн парламентын ассемблей  2014 оны дөрөвдүгээр сард Оросын төлөөлөгчдийг санал хураалтад оролцох эрхийг хассан юм. Мөн дараа жил нь шинэ хориг арга хэмжээ  оруулж ирсний улмаас ОХУ-ын төлөөлөгчид энэ байгууллагын ажиллагаанд оролцох боломжгүй болж байгаагаа мэдэгдсэн. Түүнчлэн 2016 оноос эхэлж энэ байгууллагад суух төлөөлөгчдийг итгэмжлэх жуух бичгийг өргөн барихаа больсон байна.  Үүнээс гадна 2017 оны зургадугаар сард  Москва болон Страсбургийн хоорондын зөрчил  улам хурцаджээ. Учир нь ОХУ тэдний төлөөлөгчдийн эрхийг  энэ байгууллагын парламентын ассемблейд бүрэн сэргээх хүртэл Европын  Зөвлөлийн өнгөрсөн жилийн төсөвтэй холбоотой хандивыг өгөхөө хойшлуулсан нь нөлөөлсөн байна.Харин Европын Зөвлөлийн парламентын ассемблей анх удаагаа өнгөрсөн гуравдугаар сард  Туркийн эрх баригчид сайн дураараа өгдөг хандиваа багасгах, ОХУ 2017 оны төлбөр болон энэ жилийн татвараа төлөхийг хойшлуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрчээ. Энэ нь тус байгууллагад санхүүгийн хүндрэл учруулсны улмаас 2018 оныхоо 1.5 тэрбум еврог царцаахад хүргэсэн байна. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард Европын Зөвлөлийнерөнхий нарийн бичгийн дарга Турбьёрн Янгланд татвараа  төлөхгүй бол ОХУ-д хориг тавина хэмээн заналхийлсэн юм.

 

Х.ОЮУНБОЛД /ЗУУНЫ МЭДЭЭ/


1 сэтгэгдэл