|

Европын холбоо хар жагсаалтдаа Оросын 150 иргэнийг нэмнэ

Европын холбоо хар жагсаалтдаа Оросын 150 иргэнийг нэмнэ

 

Европын холбооны хар жагсаалтад ОХУ-ын 150 хувь хүн, 38 хуулийн этгээд нэмж бүртгэх шийдвэрийг энэ сарын 15- нд болох Европын зөвлөлийн уулзалтын үеэр танилцуулахаар болжээ. Энэхүү уулзалтаар Ойрхи Дорнодод энхтайван тогтоох үйл явц, Венесуэлийн нөхцөл байдал, Молдавтай харилцах харилцааг хэлэлцэнэ гэж ТАСС агентлаг мэдээллээ. Европын холбооны Гадаад бодлого хариуцсан захирал Федерика Могерини "Би энэ шийдвэрийг гаргасандаа баяртай байна гэж хэлж чадахгүй. Гэхдээ зайлшгүй шаардлагатай учраас хар жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулахад хүрлээ. Бид өнгөрсөн жилийн гуравдугаар сард ОХУ- ын эрх баригчид болон аж ахуйн нэгжид чиглэсэн хориг арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр бид хүрээгээ өргөжүүлэхээр шийдлээ” гэжээ. Энэ талаар "ОХУ урьдчилсан нөхцөлгүйгээр Европын орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Европын холбооны гишүүн орнууд ОХУ-тай тогтоосон харилцаагаа сөрөг нөлөөтэй гэж болгоомжилж, хар жагсаалтдаа нэмэлт өөрчлөлт оруулж буйд гайхах зүйл алга” гэж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн юм. Дашрамд өгүүлэхэд, Европын холбооноос дэвшүүлсэн асуудлыг дагах амлалт авсан найман улсыг хар жагсаалтаас хасчээ. Тодруулбал, Барбадос, Гренад, БНСУ, Макао, Монгол, Панам, Тунис, Арабын нэгдсэн Эмират улсыг саарал жагсаалт буюу татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх орнуудын ангилалд оруулжээ.

Б.Саруул

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл