|

Архангай аймагт 8 төсөлд хөрөнгө оруулна

Архангай аймагт 8 төсөлд хөрөнгө оруулнаБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн 2018 оны "Эрх шилжүүлэх тухай” тушаал гарч нийт 252.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 157 төсөл, арга хэмжээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, аймаг, нийслэлийн Засаг даргад худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг шилжүүлэхээр болсон байна. Өмнөх дугаарт "Эрх шилжүүлсэн нийт төсөл хөтөлбөр”-ийг мэдээллийг тоймлон хүргэсэн билээ. Энэ удаад БСШУС-ын яамнаас Архангай аймагт 2018 онд хэрэгжүүлэх урсгал засвар, хөрөнгө оруулалт хийх төслийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. "Эрх шилжүүлэх тухай” Ц.Цогзолмаа сайдын тушаалын дагуу эдгээр төслийн худалдан  авах ажиллагааг Архангай аймгийн Засаг дарга хариуцан зохион байгуулах юм. Ингэснээр боловсролын салбарт сүүлийн хорь орчим жил "гажиг” болтолоо хэвшсэн яам өөрөө бүхий л тендер, түүнтэй хамааралтай ажилд оролцдог явдалыг зогсоож, сургалтын чанар, хүүхдийн төлөвшил, соёлын асуудал зэрэг үндсэн ажилдаа анхаарч чанарын өөрчлөлт хийхээр төлөвлөсөн ажээ. 
 
 
Э.Сүрэн
 
 
 
1. Сургууль, цэцэрлэгийн уурын зуухны их засвар /Архангай, Эрдэнэмандал сум/
2. Сургуулийн дотуур байрын барилга, 75 ор /Архангай, Хангай сум/
3. Цэцэрлэгийн барилга, 150 ор /Архангай, Эрдэнэмандал сум/
4. Цэцэрлэгийн барилга, 50 ор /Архангай, Хангай сум/
5. Аймгийн хөгжимт драмын театрын барилга /Архангай, Эрдэнэбулган сум/
6. Соёлын төвийн барилга, 250 суудал /Архангай, Өлзийт сум/
7. Соёлын төвийн барилга, 250 суудал /Архангай, Хашаат сум/
8. Соёлын төвийн барилга, 250 суудал /Архангай, Цэцэрлэг сум/

0 сэтгэгдэл