|

МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ “СПОРТ ЦОГЦОЛБОР” ДАРХАН-УУЛ АЙМАГТ БАРИГДАЖ БАЙНА


МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ “СПОРТ ЦОГЦОЛБОР” ДАРХАН-УУЛ АЙМАГТ БАРИГДАЖ БАЙНА

Монголдоо хамгийн томд тооцогдох "Спорт цогцолбор”-ыг Дархан-Уул аймагт сүндэрлүүлэхээр барилгын ажил ид өрнөж байна. Тус цогцолборын төсөл 2011 онд эхэлсэн ч өмнөх Засгийн газрын үед буюу 2014 онд хөрөнгө оруулалтыг зогсоож, царцаасан. Харин энэ жил төсөвт 1.5 тэрбум төгрөгийг суулгаснаар "царцаасан жагсаалт"-аас гарч төсөл ийнхүү урагшаа хөдөлж байгаа юм.

Гэвч ирэх 2 жилд үлдсэн хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэхгүй бол барилгын ажилд шаардагдах төсөвт өртөг улам нэмэгдэж, хүндрэл учрах тул УИХ-ын гишүүн Б.Жавхлан, БСШУС-ын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн зөвлөх инженер Р.Цэрэнпил, БСШУС-ын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн О.Гэрэл мөн орон нутгийн удирдлагууд болон гүйцэтгэгч компаний удирдлагуудын бүрэлдэхүүнтэйгээр  Дархан хотод ажиллаж, "Спорт цогцолбор”-ын барилгын гүйцэтгэлийн явцтай газар дээр нь танилцжээ.

Гүйцэтгэгч компани болох "Нэмбар” ХХК-ийн захирал О.Нэмэхболд барилгын ажлын явц өнөөдрийн байдлаар 55 хувьтай үргэлжилж байгаа тухай мэдээллэв.

Энэхүү 20.000 м2 талбай бүхий "Спорт цогцолборт 2200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай ОУ-ын стандартад нийцсэн 5 зам бүхий 25 метрын усан бассейн, тамирчидын бэлтгэлийн өрөө, хувцас солих өрөө байхаас гадна бусад бүх төрлийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимууд багтаж байгаа ажээ. Мөн тамирчдад зориулсан 120 хүний ортой зочид буудал, зоогийн газар, хурлын танхимтайгаар баригдаж байгаа нь аймгийн төдийгүй улсын хэмжээний төрөл бүрийн спортын уралдаан тэмцээн, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулах томоохон боломжийг манай аймагт бүрдүүлж байгаа юм.

Хөрөнгө оруулалтын тухайд тус цогцолбор нийт 21 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд үлдэгдэл 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ирэх 2 жилд багтаан шийдвэрлүүлж, 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн аймаг, орон нутгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд, БСШУСЯ-ны холбогдох албаныхан ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

5 сэтгэгдэл

  1. Зочин:
    Even though many tourists flock to omega replica the markets for what would normally cheap yeezy boost be insanely pricey high-luxury items, we were more curious about more toms outlet affordable options, specifically streetwear. In a city with an estimated population of just over eight million and a constant stream of rolex replica shopping-crazed tourists, there is no shortage of places to blow money.
  2. Зочин:
    I like this website, great articles to read here.

    By: Acid Eye
  3. acid eye:
    <ahref=''https://www.youtube.com/watch?v=vBtorjX05CA''&g
    t;Gaurav</a>
    <ahref=''https://www.youtube.com/watch?v=GtYU1h4h4Ag&t=5s'�
    39;>Gaurav</a>