|

Аймгийн засаг дарга тэргэнцэртэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар хамтран ажиллана

 Аймгийн засаг дарга тэргэнцэртэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар хамтран ажиллана

Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо, Финлиандын ФЛОМ ОУБ-ын дэмжлэгтэй "Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дэмжих бүлгийг чадавхжуулах замаар тэдэнд хүрэх нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад нөлөөлөх нь” төслийг 2017-2018 онд 5 аймагт хэрэгжүүлсэн. Үүний нэг нь Архангай аймаг юм. Энэхүү төслийн хүрээнд аймгийн төрийн байгууллагын ажилтнуудад хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал, хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар ба хүртээмжтэй орчин сэдэвт сургалтыг аймгийн ЗДТГ, Хүний эрхийн үндэсний комиссын Архангай дахь ахлах мэргэжилтэй хамтран зохиов.

Сургалтын дараа Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбооны гишүүд аймгийн Засаг даргатай уулзаж ярилцлаа. Энэ уулзалтаар аймгийн Засаг дарга Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх, байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчинг сайжруулахад анхаарч ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн үзлэгийн иж бүрэн тоноглогдсон 16 сая төгрөгийн өртөгтэй орыг 2018 онд авч өгөхөөр шийдэв.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл