
“Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих” нь төслийн хүрээнд Архангай аймгийн ерөнхий боловсролын 1, 2, 3 дугаар сургууль, Тариат сумын ерөнхий боловсролын сургууль, 1 дүгээр цэцэрлэгийн эмч, багш, нийгмийн ажилтан нарын төлөөллийг оролцуулан 2 өдрийн сургалт зохион байгуулжээ.
Сургагч багш, нүдний эмч Л.Түмэнжаргал, Б.Хандсүрэн нар сургалтад хамрагдсан 25 оролцогчийн харааг нь шалгахад 12 оролцогч нүдний шил зүүх шаардлагатай байсан бөгөөд нүдний шил зүүх жор олгож ажилласан аж.
Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний эмчид рефракцийн зөвлөгөө өгч, төслийн хүрээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад “Харааны үзлэгийн багц”, "Туяа ба шидэт зүлэг" ном, симуляци шил, аймгийн нүдний эмч, эрүүл мэндийн байгууллагад нүдний үзлэгийн багаж, тоног төхөөрөмж хандивлажээ.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар
0 сэтгэгдэл