|

Спортын шилдэг сургууль, цэцэрлэгийг шалгаруулав

Спортын шилдэг сургууль, цэцэрлэгийг шалгаруулав

Архангай аймгийн БСУГ-аас Монголын багш нарын баярын 53, Дэлхийн багш нарын 25 дахь өдрийн хүрээнд багш нарын аварга шалгаруулах спортын нэгдсэн үйл ажиллагааг энэ амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээнд 19 сумын сургууль, цэцэрлэгийн багш нар гар болон сагсан бөмбөг, буухиа, шатар, даам, теннис гэсэн 6 төрлөөр, СӨБ-ын багш нар гар бөмбөг, буухиа, даам, теннис, дартс зэрэг 5 төрлийн тэмцээнээр өрсөлдөж дүнгээ гаргасан байна. Мөн ахмад багш нарын дунд спортын 4 төрлөөр тэмцээн зохион байгуулжээ.

Уг тэмцээний зорилго нь аймгийн боловсролын байгууллагуудын дунд спортын шилдэг сургуулийг тодруулах, аймгийн багш нарын шигшээ баг тамирчдыг бүрдүүлэх, харилцан суралцах, баг тамирчдын амжилтыг ахиулах, хамт олны эв нэгдлийг хангахад оршжээ. Нийт цэцэрлэгийн 32, сургуулийн 23, нийт 57 баг оролцсоноос "Шилдэг сургууль”-иар Спортын сургалттай 5-р сургууль шалгарч, 2 3 дугаар сургууль удаах байруудад оржээ.

 

Харин "Шилдэг цэцэрлэг”-ээр 1-р цэцэрлэг тэргүүлж, 3, 11-р цэцэрлэг дараах байруудад орсон байна.

 

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл