|

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар эргүүл хяналтаар ажиллаж байна

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар эргүүл хяналтаар ажиллаж байна

Аймгийн их дээд, ерөнхий боловсролын сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, сурган хүмүүжүүлэгч нарыг эргүүл хяналт шалгалтаар 2017 оны 11 дүгээр сараас эхлэн одоог хүртэл ажиллуулж байна.

2018 оны байдлаар цахим тоглоом тоглож байсан 35 хүүхэд, гадуур хэсэг бүлгээрээ бөөгнөрсөн 70 оюутан, сурагчдад зөвлөгөө өгч тараасан байна. Мөн 3 дотуур байрны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахын зэрэгцээ 8 зөрчлийг цагдаагийн байгууллагад мэдээлжээ.

2019 оны 1-р улирлын байдлаар орой үдшийн цагаар гудамж талбайд явж байсан 22 оюутан сурагч, 23.00 цагаас хойш бааранд үйлчлүүлж байсан 10 оюутан сурагчдад зөвлөгөө өгсөн ба 3 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгчээ.

2019 оны 1 дүгээр улирлын байдлаар МСҮТ-ийн нэг сургууль, ерөнхий боловсролын 4 сургуулийн 269 багш сурган хүмүүжүүлэгч нар явган эргүүлийн үүргийг 20.00 цагаас 00.00 цагийн хооронд гүйцэтгэж, оюутан, сурагчдын дотуур байр, зочид буудал, баар цэнгээний газар, гудамж талбайд орой үдшийн цагаар явж байгаа оюутан сурагчдад хяналт тавьж ажиллалаа.

 

Эргүүл хяналтаар зөвхөн оюутан сурагчдад зөвлөгөө өгөөд зогсохгүй худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд эрхзүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Эргүүл хяналтын ажлыг Цагдаагийн газрын дарга, Эрдэнэбулган сумын ГХУСАЗСЗ-ийн дарга, Боловсрол соёл урлагийн газрын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу оюутан сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, зам тээврийн осол гэмтэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс хамгаалах, багш сурган хүмүүжүүлэгч нарын сурагчдад тавих хяналтыг сайжруулж, хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор зохион байгуулж байна.


42 сэтгэгдэл