|

Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөв

Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөв

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан оны өмнө аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай уулзахдаа нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг 2020 оны эхний улиралд багтаан шийдвэрлэж өгнө гэж хэлсэн. Үүний хүрээнд Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байсан 24 цагийн зүрхний цахилгаан бичлэгийн "Холтер”, хаалттай өнцөгт нүдний даралт ихсэх өвчнийг илрүүлэх "Гонеолинз” зэрэг аппаратыг шийдвэрлэж өнөөдөр хүлээлгэж өглөө.

Аймгийн Нэгдсэн эмнлэлэг 24 цагийн зүрхнийцахилгаан бичлэгийн аппараттай болсноор орон нутагтаа зүрхний хэм алдалтыг оношилж, эмчлэх боломж бүрдлээ. Энэ төрлийн өвчнөөр Улаанбаатар хот руу сард 7-8 хүн 24 цагийн зүрхний бичлэг хийлгэхийн тулд явдаг байсныг болиулж, орон нутагтаа шийдэж байгаа юм.

Нүдний даралт ихсэх өвчин нь нүдний хараа муудах, сохрох өвчний суурь шалтгаан болдог байна. Орон нутагт нүдний даралт ихсэн өвчнийг оношлох, эрт илрүүлэх тоног төхөөрөмжгүй байсан нь энэ төрлийн өвчин нэмэгдэх шалтгаан болж байжээ.

Гонеолинз аппарат нь нүдний даралт ихсэх өвчнийг эрт илрүүлж, хараа алдалтаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой ажээ.


0 сэтгэгдэл