|

Заган ойг сэргээх зорилгоор 300 га талбайг хашаалжээ


Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хө­төл­бөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрч­лөл­тийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлд­вэ­рийн яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Мон­голын унаган байгалийн хүлцэл, тогт­вор­жилтыг хангах нь” төслийн тайланг хэлэл­цэж, энэ онд хэрэгжүүлэх ажлыг төлөв­лөх хурал өчигдөр боллоо. Төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Ал­тай, Завхан аймгийн 13 сумд зэрлэг амьт­ны усан хангамжийг нэ­мэг­дүүлэх, байгаль хам­гааллыг сайж­руулах, заган ойг нөхөн сэр­гээх аж­луудыг өнгөрсөн онд хийсэн байна. Тухайл­бал, Бөөнцагаан нуур орчмын 97 мянган га тал­байг бай­галийн нөөц газрын ангиллаар орон нут­гийн тусгай хамгаалалтад 30 жи­лийн хуга­цаатай авах ажлыг Баянхонгор айм­гийн болон Баацагаан сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулжээ. Тэрчлэн заган ойг сэргээх, үрийн нөөц бүрдүүлэх зорил­гоор Шинэжинст сумын нутаг дахь 300 га талбайг хашаалж, хамгаалсан аж. Мөн Ар­хан­гай аймгийн удирдлагуудтай хамтран “Бөхөн шарын нурууны орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа” ОНӨААТҮГ-ыг байгуулж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын пассив барилга, эко баазыг Эрдэнэмандал сумд ашиглалтад оруулжээ. 
Нэн ховор, ховор амьтан, ургамлыг хам­гаалах үүднээс сум, орон нутгийн бай­галь орч­ны байгууллага, малчид, нө­хөр­лө­лүү­дийг чадавх­жуулах, мэдлэг, мэдээл­лээр хангах аж­луудыг хэрэгжүүлсэн байна. Эл төс­­лийнхөн зэрлэг амьтны усан хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд Говь-Ал­тай аймагт дөрвөн газарт шинээр худаг гар­га­жээ. Түүнчлэн олон ул­сын жишигт хүрсэн, үндэсний хэмжээнд тэр­гүүлэх эко сур­гууль, сурагч бэлтгэх хөтөл­бө­рийг тус айм­гийн­хан­тай хамтран хэрэг­жүүлж эхэл­сэн гэнэ.

0 сэтгэгдэл