|

Архангай аймагт 40 тарвага нутагшууллаа


Б.ДАРЬСҮРЭН
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг, Улаанчулуут баг мөн тус аймгийн Хайрхан сумын нутаг, Жарантай багт тарвага нутагшуулах ажлыг зохион байгуулжээ. 
Тодруулбал, "Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь" төслийн хүрээнд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Хустайн нурууны байгалийн цогцолбор газраас 40 толгой тарвага барьж, төсөл хэрэгжих зорилтот нутгийн нэг болох Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуут баг, Хайрхан сумын Жарантай багийн нутагт сэргээн нутагшуулах ажлыг зохион байгуулсан байна.
Эх сурвалж: www.polit.mn

0 сэтгэгдэл