|

АРХАНГАЙ: Ажилгүйдлийн түвшин 3.2 хувь болж буурчээ



Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 419 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ирэх иргэд аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих “Нээлттэй Архангай” аймаг хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд аймгийн хөдөлмөрийн насны хүн амд эзлэх хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2023 оны 3 улирлын байдлаар 56,9 хувьтай байсан. Улсын төсөв, орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл тусламжийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, Засгийн газрын тусгай сангууд болон хувийн хувшлийн аж ахуйн нэгж, байгуулагуудын хөрөнгө оруулалтаар 2023 онд 1833 ажлын байр бий болж, ажилгүйдлийн түвшин 3.2 хувь болж, буурсан байна.


Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих таван үйл ажиллагаанд 1992 иргэнийг хамруулж, 1748609.0 мян.төгрөгийг зарцуулсны үр дүнд 232 байнгын ажлын байр, 992 түр ажлын байр бий болжээ. “Нээлттэй Архангай” хөтөлбөр нь 12 зорилт, 6  тэргүүлэх чиглэлтэй. Өнгөрсөн 2023 онд иргэд, аж ахуйн нэгжүүдэд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газар олгож, шилжин ирж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд төрийн зүгээс үзүүлэх шаардлагатай үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй үзүүлсээр байна.

0 сэтгэгдэл