|

Бичил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжив

Бичил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжив

Хувиараа хөдөлмөр эрхлэгч 35-аас дээш насны 50 иргэнд 225.0 сая.төгрөгийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгийг нээлттэй сонгон шалгаруулалтаар олгож, 50 иргэн байнгын шинэ ажлын байртай болсон байна.

Бичил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч иргэнд 10.0 хүртэл сая, аж ахуйн нэгжид 20.0 хүртэл сая.төгрөгийг 2 жилийн хугацаатай, жилийн 7,2 хувийн хүүтэй ажлын байр нэмэгдүүлэх жижиг зээлийг нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулан нийт 16 иргэн аж ахуй нэгжид 175 сая төгрөгийг олгосон байна. Жижиг зээл авсан иргэд аж ахуйн нэгж үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байраа өргөжүүлэн 48 ажлын байрыг бий болгосон байна.

 

Мөн нийтийг хамарсан ажилд ажилгүй 265 иргэнийг хамруулан 66,0 сая төгрөгийн цалин хөлсийг олгон, түр ажлын байраар ханган өрхийн орлогыг нь нэмэгдүүллээ гэж аймгийн ХХҮГ-аас мэдээлж байна.


0 сэтгэгдэл