|

Хөгжлийн бэрхшээлтэй 17 иргэн ажлын байртай болов

Хөгжлийн бэрхшээлтэй 17 иргэн ажлын байртай болов

Архангай аймагт хөгжлийн бэрхшээлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгч 17 иргэнд 50.0 сая төгрөгийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгийг нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулан олгосноор хөгжлийн бэрхшээлтэй 17 иргэн ажлын байртай болж, өрхийн орлогоо нэмэгдүүлж байна.


Энэ онд хөгжлийн бэрхшээлтэй 21 иргэнийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, нийгэмшүүлэх, харилцааны ур чадвар, сэтгэл зүй, хувь хүний төлөвшлийн сургалтад хамруулж, хөдөлмөрт бэлтгэсэн байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон байнгын асаргаанд буй хүүхдээ асарч буй эцэг, эх нийт 75 иргэнийг аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулж, бизнес төслөө боловсруулах, аж ахуй эрхлэх арга барилд сурган, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамруулжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 18 иргэнийг оёдол, эсгүүрийн сургалтанд хамруулжээ.

montsame.mn

0 сэтгэгдэл