|

АРХАНГАЙ: Төвшрүүлэх суманд 23 сортын үрийг туршилтаар тарьж байна



Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Багахангай” ХХК-ийн тариан талбайд23 төрлийн сортын үрийг туршилтын журмааранхныжилдээ тарьжээ.Өндөр уулын бүсэд аль сортын үр дүнтэй ургаж, нутагших вэ гэдгийг багадаа гурван жил, цаашлаад таван жилийн хугацаанд тарьж байж нутагшуулдаг байна. Га талбайгаас авах ургац ихтэй байх нь үрээс шууд хамааралтай учраас аймгийн ХХААГ, Монголын агрономичдийн холбоо, Дарханы Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй хамтарчийнхүүТөвшрүүлэх сумандтуршилтын тариалалт хийсэн байна.

Тухайлбал, Дархан 131, Дархан 160, Дархан 222, Дархан 181, Дархан 144,  Буриадскаяа 551, Алтайский, Новосибирскаяа зэрэг үрийн олон сортыг тарьсан нь анхны жилдээ гэхэд бүгд ургасан нь үр дүнгээ өгнө хэмээн хэлж байв. Мөн хэмжилтүүдийг ч хийж байгаа. Монголд тогтвортой ургац өгөх, Газар тариалангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тогтворжлийг хангах сортыг сонгох зорилготой аж.

Архангай аймгийн газар тариалангийн бүс нь өндөрлөг түвшинд оршдог онцлогтой. Аймгийн тариалан эргэлтийн талбай 25 мянга орчим га. Үүний 15 мянга га-д жилд үр тариа тарьдаг. Энэ талбайн 11 мянган га-д улаан буудай, дөрвөн мянга гаруйд малын тэжээл, 500 орчим га-д тосны ургамал, 100 гаруй га талбайд арвай, 300 га-д төмс, хүнсний ногоо тариалж байна.

0 сэтгэгдэл