|

Ургац хураалт 66.8 хувьтай

Ургац хураалт 66.8 хувьтай

Энэ онд аймгийн хэмжээнд 6913.3 га талбайд үр тариа үүнээс 210 га –д арвай, 438 га-д овъёос 6265.1 га-д улаан буудай тариалсан. 2018 оны 10 дугаар сарын 22-ны байдлаар 3821 га талбайгаас 4790 тн улаан буудай, 1200 га-гаас 4441.6 тн малын тэжээл, 710 га-гаас 710 тн тосны ургамал тус тус хураан авч, ургац хураалтын ажил 66.8 хувьтай .

Архангай аймгийн ХХААГ-аас ургац хураалтын урьдчилсан балансыг  наймдугаар сарын 20-ны дотор тогтоож ХХААХҮЯ-нд хүргүүлсэн байдаг. Үүнд нэг га-гаас улаан буудай 14 цн, арвай 14 цн, овъёос 12 цн, төмс 90 цн, тэжээлийн таримал 35 цн, тосны таримал 10 цн, хүнсний ногоо 95 цн-ийг тус тус хураан авах тооцоо хийсэн.

Аймгийн ургацын комиссыг байгуулан, сумдад ургац хураалтын талаар зөвлөмж, чиглэл өгч, тариалангийн бүс нутаг бүхий сумдын талбай дээр нь очиж мэргэжил арга зүйн зөвөлгөөг өгч ажиллажээ.

Мөн Архангай аймгийн Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Өлзийт сумын дөрвөн аж ахуйн нэгжийн улаан буудай тариалсан 2700 га талбайгаас 1330 га талбайд үрийн хянан баталгааг хийсэн байна. Дээрх талбайд тариалсан Алтайская-530, Сэлэнгэ, Омски-36, Алтайская-75 сортын улаан буудайн үр I, II зэрэглэлд тэнцжээ.


0 сэтгэгдэл