|

АРХАНГАЙ: Өнгөрсөн онд 1062 иргэн ажилд зуучлуулан оржээ



Архангай аймагт өнгөрсөн ондхөдөлмөр эрхлэлтийн албанд нийт 1215 ажилгүй хүн идэвхтэй ажил хайж бүртгүүлсэн байна. Үүнээс 582 (47.9%)нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 3.1 хувиар өсжээ. Зөвхөн өнгөрсөн 12 дугаар сард гэхэд ажилгүйчүүдийн бүртгэлд 441 хүн шинээр бүртгүүлж, 223 хүн ажилд зуучлуулан оржээ. 2022 онд шинэ ажлын байранднийт1062иргэн ажилд зуучлуулан орсон нь174иргэн боловсруулах үйлдвэрт, 210иргэн хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас ан агнуурын салбарт,416иргэн төрийн удирдлага, батлан хамгаалах албан журмыншаардлагаар, 69иргэн барилга,85иргэн худалдаа, гэр ахуйн засвар, үйлчилгээ,32 иргэн боловсролын салбарт, 14иргэн эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт,62 иргэн бусад эдийн засгийнүйл ажиллагааны салбарт тус тус ажилд орсон байна.
Шинэ ажлын байрыгсумдаар үзвэл Эрдэнэбулган сум 174, Ихтамир, Тариат, Хангай, Эрдэнэмандал, Өлзийт, Чулуут, Хотонт, Цэнхэр, Цахир сумд 50-80 ажлын байрыг, Өндөр-Улаан, Хайрхан, Өгийнуур, Булган, Төвшрүүлэх, Жаргалант Хашаат Батцэнгэл, Цэцэрлэг сум 14-49 ажлын байрыг бий болгожээ.

0 сэтгэгдэл