|

Ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн 53.4 хувь нь эмэгтэйчүүд байна

 

Ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн 53.4 хувь нь эмэгтэйчүүд байна

Аймгийн хэмжээнд 12 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1022 ажилгүй хүн байгаагийн 53.4 хувь нь буюу 546 нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 9.0 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.1 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 172 нь дээд боловсролтой хүмүүс байна.

11 дүгээр сард ажилгүйчүүдийн бүртгэлд 417 хүн шинээр бүртгүүлж, 103 хүн ажилд зуучлуулан оржээ.

 

Оны эхний 11 сард аймгийн дүнгээр 947 ажлын байр шинээр бий болсон байна. Шинэ ажлын байрыгсумдаар үзвэл Эрдэнэбулган сум 183, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Тариат, Төвшрүүлэх, Цэнхэр, Хангай, Булган сум 51-87 ажлын байрыг, Хотонт, Цэцэрлэг, Чулуут сум 37-49, Жаргалант, Батцэнгэл, Өгийнуур, Хашаат, Цахир, Хайрхан, Өлзийт, Цахир сум 10-25 ажлын байрыг тус тус бий болгожээ.


0 сэтгэгдэл