Аймгийн хэмжээнд шинэ ажлын байранд 595 иргэн ажилд зуучлуулан орсон байна. Үүнээс 166 иргэн боловсруулах үйлдвэрт, 137 иргэн хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас, ан агнуурын салбарт, 120 иргэн төрийн удирдлага, батлан хамгаалах, 79 иргэн барилга, 33 иргэн худалдаа, гэр ахуйн засвар, үйлчилгээ, 18 иргэн боловсролын салбарт, 12 иргэн эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт, 30 иргэн бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт тус тус ажилд орсон байна. Шинэ 595 ажлын байрыг сумдаар үзвэл Эрдэнэбулган сум 82, Хотонт 72, Ихтамир, Хайрхан, Чулуут, Хангай, Тариат, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Булган, Батцэнгэл, Өгийнуур, Төвшрүүлэх, Жаргалант, Цахир сум 20-59 ажлын байрыг, Өлзийт, Цэцэрлэг, Цэнхэр, Хашаат сум 3-18 ажлын байрыг бий болгожээ.
Энэ оны 9 дүгээр сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 987 ажилгүй хүн байгаагийн 50.4 хувь нь буюу 497 нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 6.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.1 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 142 нь дээд, 47 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 758 нь бүрэн болон бүрэн бус дунд, 31 нь бага боловсролтой хүмүүс байна. 8 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 672 хүн шинээр бүртгүүлж, 14 хүн ажилд зуучлуулан орсон байна.
0 сэтгэгдэл