|

103 хүн ажилд зуучлуулан оржээ

Архангай аймагт өнгөрсөн11 дүгээр сард ажилгүйчүүдийн бүртгэлд 417 хүн шинээр бүртгүүлж,103 хүн ажилд зуучлуулан оржээ.

Харин12 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1022 ажилгүй хүн байгаагийн 53.4 хувь нь буюу 546 нь эмэгтэйчүүд байна.Өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 9.0 хувиар өссөнбайна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.1 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 172 нь дээд, 37 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны,772 нь бүрэн болон бүрэн бус дунд, 32 нь бага боловсролтой хүмүүс байна.

 

Оны эхний 11 сард аймгийн дүнгээр 947 ажлын байр шинээр бий болсон. Шинэ ажлын байрыг сумдаар үзвэл Эрдэнэбулган сум 183, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Тариат, Төвшрүүлэх, Цэнхэр, Хангай, Булган сум 51-87 ажлын байрыг, Хотонт, Цэцэрлэг, Чулуут сум 37-49, Жаргалант, Батцэнгэл, Өгийнуур, Хашаат, Цахир, Хайрхан, Өлзийт, Цахир сум 10-25 ажлын байрыг тус тус бий болгожээ.

 

0 сэтгэгдэл