Архангай аймагт 10 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 513 хүн шинээр бүртгүүлж, 211 хүн ажилд зуучлуулан оржээ.Оны эхний 10 сард аймгийн дүнгээр 753 ажлын байр шинээр бий болсон байна.
Шинэ ажлын байрыг сумдаар үзвэл, Эрдэнэбулган сум 129, Хангай,Чулуут, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Булган, Цэнхэр, Төвшрүүлэхсуманд 45-67, Цэцэрлэг, Хотонт, Тариат, Ихтамир суманд 20-37, Жаргалант, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Цахир суманд 10-19ажлын байрыг тус тус бий болгожээ.
10 дугаар сарын 1-ний байдлаар Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1049 ажилгүй хүн байгаагийн 53.6 хувь нь буюу 562 нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөрийн насны 10.0 мянган хүн тутамд 178 ажилгүйчүүд ноогдож байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1.6 хувиар буурчээ. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.2 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 181 нь дээд, 44 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 780 нь бүрэн болон бүрэн бус дунд, 36 нь бага боловсролтой хүмүүс байна.
0 сэтгэгдэл