|

Хүний нэрэнд хувь тавилан нь байдаг

Хүний нэрэнд хувь тавилан нь байдаг

 

Үзмэрчид хүнийг төрөхөөс өмнө дээд тэнгэрт тухайн хүний нэр, хувь тавилан нь зурагдсан байдаг гэж нотлохыг хичээдэг. Үнэхээр бидний хувь заяа цаанаасаа зурагдсан байдаг бол ингэтлээ хичээж хэдэн бор төгрөгийн араас зовж амьдармааргүй. Гэтэл "эзэн хичээвэл заяа” хичээнэ гэсэн сайхан үг бас бий. Бид өөрсдийнхөө хувь тавилангийн эзэн мөн үү. Зураг төөргөө өөрчилж болох уу гэсэн мөнхийн санал зөрөлдөөнтэй асуултад хүний хамгийн анхны нь хувийн өмч нэрээс эхлэн хариулт олохыг зорьсон эрдэмтэд, судлаачдын ажлаас эхлэн сонирхъё. Хүн хар нялхаасаа өөрийн нэрийг "Би” гэж өмчилдөг. Бага насны хүүхдэд анхны гэсэн тодотголтой бүх зүйлийн ой тогтоолтын механизм маш хүчтэй хөгжсөн байдгийг судлаачид ярьж байна. Тиймээс нялх хүүхэд өөрийнхөө нэрийг ярьдаггүй байхдаа ч хэдийнэ тогтоосон байдаг. Нэг төрлийн код гэж болох нэр нь тархины янз бүрийн хэсэгт ямар нэг хэмжээний "цохилттойгоор” нөлөөлдөг байна.

Чухам нэрэн дэх эгшиг авиа, гийгүүлэгч хатуу, зөөлөн хэр зэрэг сонсогддогоос ухамсар, санаа бодлоос ангид хүний зан төлөв бүрэлдэж байдаг гэнэ. Хүний зан араншингаас хувь тавилан ямар их хамааралтай билээ. Бас нэг зүйлийг анзаарсан бол ижил нэртэй амьдайнууд бие биедээ нэг л эерэг таатай ханддаг. Тэд өөрсдөөс нь хамааралгүй ямар нэг зүйлээр холбоотойгоо мэдэрч амьдайгаа нас барсныг сонсвол хэзээ ч уулзаж байгаагүй ч бусдаас арай илүү эмзэг хүлээж авдаг.

Нэрээ өөрчлөн амжилтад хүрсэн жишээ
Хүн эцэг, эхээс заяасан нэрээ тодорхой зорилготойгоор өөрчилдөг. Орчин үед нэр өөрчлөх нь олон арван бичиг, баримт эрх зүйн асуудал үүсгэд­гээс тэр бүр хүсээд байх зүйл биш. Хувь тавилангаа дахин өөрчлөх зорилготой нь хэд, санамсаргүй аз таарсан нь хэд билээ. Нэрийг зайлшгүй өөрчлөх хэд хэдэн тохиолдол бий. Тухайлбал, сүмийн гэлэнмаа зайлшгүй өөр нэр авдаг. Тэд өөр амьдралд өөр нэртэй орох учиртай. Мөн сүмогийн бөхчүүд хаанаас ирсэн хэн ч бай япон нэр авдгийг бид мэднэ. Магадгүй хувь тавиланд нь томоохон өөрчлөлт гарсан гадаадын олон бөх байдгийг ч анзаарахад хэцүү биш.Та хэн нэгэн сайн танил бус хүнтэй уулзахдаа нэрээ хэлмээргүй санагдаж байсан тохиолдлыг санаж байна уу. Энэ нь бидний сэтгэлийн мухарт байдаг өөрийгөө хамгаалах гени үйлчилж байгаагийн илрэл юм. Танд таалагдаагүй хүн таны төлөө сайн зүйл хийхгүйг мэдэрдгээс нэрээ хэлэхээс татгалздаг аж. Тиймээс ч Азербайжан, Туркмен, Африкийн ихэнх оронд жинхэнэ нэрийнхээ оронд хуурамч нэр хэлэх заншил өнөө хүртэл байдаг гэнэ. Африкчууд хүүхэддээ "маргааш үхнэ”, "үхлийн олдвор” зэрэг нэр өгдөг хэвээр.Хөл хүндтэй бүсгүй гурав дахь сараас эхлэн хүүхдээ чагнаж эхлэх ёстой гэнэ. Эх өдөр дунд ганцаараа тайван нөхцөлд хэвтэж байхдаа янз бүрийн нэр хэлэхэд нэрийн хатуу, зөөлөн авианы цохилт бүрт ураг хариу дохио өгдөг бөгөөд чухамхүү өөрийнх нь заяаныхаа нэрийг дуудахад цуурай мэт дуулдаж хөдөлгөөн нь хүчтэй болбол хувь тавилан нь ирж байгаа хэрэг гэж оросууд үздэг аж.Хүүхдийг нас барсан хамаатныхаа нэрээр нэрлэхээс зайлхий. Тэдний азгүй хувь тавиланг давтаж болно. Харин жинхэнэ сурвалжит гаралтай ихэс дээдэс, баячууд, одуудын хувьд өөр хэрэг. Мөн л тэдний баян тансаг, тэнгэрлиг тавилан нь өв хөрөнгө мэт үлдсэн тохиолдол цөөнгүй. Асрамжийн газраас хүүхэд өргөж авбал нэрийг нь өөрчлөхийг судлаачид зөвлөж байна. Хүүхдийн жинхэнэ эцэг, эх нь хувь тавиланг нь нэгэнт сонгочихсон шүү дээ. Нэгэнт та өөрийн хүүхэд болгох гэж шийдсэн бол мөн л нэрийг нь өөрчлөх ёстой.

Элтон Жон-Режинальда Дуайт
Британийн нэрт дуучин, төгөлдөр хуурч Элтон Жоныг өнөөдөр хүн бүхэн мэдэх боловч Режинальда Дуайт нэрээр нь мэдэх хүн бараг байхгүй. Богино хуруу, жижигхэн гартай түүнийг төгөлдөр хуурч болно гэхэд хэн ч хүлээж авдаггүй байж. Харин Элтон Жон гэж өөрийгөө нэрлэх болсноор өдгөө тэрбээр хэрхэн амьдарч байгаа билээ. Иймэрхүү хувь заяаны эрс өөрчлөлтийг Мэрилин Монро, Мадонна, Максим Горький зэрэг алдартнуудаар жишээ татаж болно. Нэрт боксчин Мохамммед Али, Кассиус Клеи нэртэй байхдаа ямар ч амжилт гаргаагүй гэдэг.Нэг зүйлд тун хариуцлагатай, анхааралтай хандах хэрэгтэй. Хэрвээ зөв нэрээ олоогүй бол та хэн нэгний аймшигт тавиланг өөрийнх болгон дуудаж болох юм шүү. Дашрамд дурьдахад эл нийтлэлийг гаргасан Оросын "Комсомольская правда” сонин нэрээ солих дээрээ тулсан ч нэгэн үзмэрчийн ачаар хэвээр үлдээн өнөөдөр хүртэл хуучинсаг, хэтрүүлэн хэлсэн хүнд коммунист нэрээрээ хамгийн их уншигчтай сониныг тэргүүлсээр байна. 1990-ээд оны үед тухайн үеийн бараг л бүх хэвлэл нэрээ өөрчилж уншигчид нь ч "та нарыг ямар комсомольчууд” гэдэг юм гэж бухимдаж байжээ. Харин редакци энэ асуудалд ултай хандаж Татьяна Шубина хэмээх үзмэрчид хандан хүсэлт тавьсан аж. 1990 оны есдүгээр сарын 23-ны дугаарт "Хэрвээ та нар нэрээ соливол бусад сонин шиг дампуурна. Сонины нэрийг солиход сонин үхдэг. Та бүхэнд нэрээ солихыг зөвлөмөөргүй байна " гэсэн үгтэй ярилцлага гарч байж.

Давтагдсан тавилан
Аливаа нэг зүйлийн нэртэй холбоотой олон арван жишээ дурдаж болно. Тухайлбал тэгээр төгссөн онд сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгчдөд таагүй тохиолдол байнга учирч байж. 1860 онд сонгогдон А.Линкольн, Харвильд /1880/, Маккинли /1900/, Кеннеди /1960/ нар бусдын гарт амь үрэгдсэн бол Рузвельт /1940/ полимиелит, Хардинг /1920/ зүрхний шигдээсээр өөд болсон юм. 1980 онд Рейганы амь насанд халдахыг завдсан, 2000 онд Жорж Буш Цагаан ордны эзэн болсон ч Америкийн түүхэнд гарсан есдүгээр сарын 11-ний аймшигт алан хядлага түүнийг төр барих хугацаанд дэлхийн түүхэнд бичигдсэн билээ.

Хоёр Ерөнхийлөгч-нэг тавилан
Авраам Линкольн 1846 онд, Жон Кеннеди 1946 онд Конгрессийн гишүүн болж байв. Мөн тэд Цагаан ордонд ирэхээс өмнө хүүхдээ алдаж, ирснийхээ дараа ч мөн бас нэг нэг хүүхэд нь нас барсан юм. А.Линкольн Фордын театрт, Ж.Кеннеди "Форд” фирмийн "Линкольн” машинд амиа алдсан. Тэдний залгамжийг дэд Ерөнхийлөгчид нь авсан бөгөөд мөн л хоёул Жонсон нэртэй байсан гэдэг. Эндрю Жонсон 1808, Линдон Жонсон 1908 онд нас барсан. Авраам Линкольны хувийн нарийн бичгийн даргыг Кеннеди, Кеннедигийнх Линкольн нэртэй байв. А.Линкольн 1860, Ж.Кеннеди 1960 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэд баасан гаригт эхнэрийнхээ дэргэд ар дагзандаа буудуулан амиа алдсан. А.Линкольнийг хороосон алуурчин Жон Бут 1839, Кеннедийг хороосон ли Харви 1939 онд төрж аль аль нь шүүхийн шийдвэргүйгээр хороогджээ. Жон Бут Линкольнийг театрт буудаж агуулахаас баригдаж, харин Освальд агуулахаас буудаж театрт баривчлагдаж байсан. Энэ бүхнээс гадна Линкольн нас барахаасаа өмнөхөн Мэриленд мужийн Монро хотод ирж, Кеннеди Мэрилин Монротой нэр холбогдож байв. Энд Ерөнхийлөгчдийн нэр салшгүй холбоотой байгааг анзаарахгүй байхын аргагүй. Дуудах нэрийг эцэг, эх өгдөг гэдэг. Тэд бас хувь заяаг нь өгч байгаагаа хэр их мэддэг бол.

1 сэтгэгдэл