|

Хятад, Монгол хоёр орны эмч, сувилагчдын сургалт амжилттай боллоо

ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад улс - Монгол Улсын уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ын 3-р ээлжийн сургалт, мөн хамгийн эцсийн сургалт өнөөдөр буюу 08 дугаар сарын 15-ны өдрийн үдээс өмнө амжилттай өндөрлөлөө.
Энэхүү сургалт нь Хятад, Монгол хоёр талын монгол уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг сайжруулан, суралцах чадварыг цаашид бэхжүүлж, Монгол анагаах ухааны өвөрмөц оношилгоо, эмчилгээний арга техник, орчин үеийн судалгааны үр дүнг сурталчилна. Мөн олон улсын монгол анагаах ухааны өндөр зэрэглэлийн мэргэжлийн багийг бий болгож, хоёр орны ард түмний эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд тусалж, "Бүс ба Зам" эрүүл мэндийн хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахаар зорьсон байна.
Гурав дахь ээлжийн сургалтад нийт 29 эмч, сувилагч хамрагдаж, 7 хоногийн хугацаанд Өвөр Монголын Олон улсын Монгол эмнэлгийн эмч, сувилагч нараас уламжлалт монгол анагаах ухааны онол, эмчилгээний арга техник сурч судалсан байна. 
 
Зохиогч:
Б.АРИУХАН, Э.ТЭРГҮҮН
Найруулагч:
Б.АРИУХАН
Эх сурвалж:
СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

0 сэтгэгдэл