|

Монгол сарлагийн үр хөврөлийг амжилттай суулгажээ


Бутаны Хаант улсын хөдөө аж ахуйн салбарынхан монгол сарлагийн үр хөврөлийг амжилттай суулгаж туршсан бол энэ удаад монгол адуу, хонины үр хөврөл суулгах зохиомол хээлтүүлгээс суралцахыг хүсэж байна.
Тус улсын төлөөлөгчид ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнтэй уулзах үеэрээ энэ тухайгаа танилцууллаа. Учир нь хоёр улсын төрийн тэргүүн нар хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу Монгол Улсаас Бутаны Хаант Улсад өнгөрсөн онд сарлаг, хонь, адуу зэрэг мал амьтны гүн хөлдөөсөн үр хөврөл илгээжээ. Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яамны Судалгаа, шинжилгээний техникийн багийн ахлагч Товчу Рагбэй энэхүү мал амьтны удмын санг сайжруулах туслалцаа маш үр дүнтэй болсон. Монгол сарлагийн үр хөврөл суулгах ажил Бутан Улсад амжилттай хэрэгжиж байгааг уламжилжээ.

0 сэтгэгдэл