
Архангай аймагт шинээр байгуулагдсан АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль 2025-2026 оны шинэ хичээлийн жилд сувилагч, эм найруулагч, нүүр, амны эрүүл ахуйч болон техникч, эмнэл зүйн лабораторийн технологич, дүрс оношилгооны техникч, уламжлалт анагаахын сувилагч гэсэн долоон хөтөлбөрөөр элсэлт авчээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуучин байрыг шинэчлэн зассанаар тус сургуулийг байгуулах санаачилга бодит ажил хэрэг болж, хангайн бүсийн Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор албан ёсоор нээгдэв.
Ингэснээр Хангайн бүсийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийн боловсон хүчний нөөц хангамжийг нэмэгдүүлэн сайжруулж, ард иргэдийн амьдралын чанарт ч эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдлээ. Мөн АШУҮИСийн Монгол анагаах ухааны эмнэлэг, Нүүр, ам судлалын эмнэлгийг тус аймагт байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
0 сэтгэгдэл