-“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа -2025” Өвөр Монгол дахь сурвалжилга

Гадныхны хараан дахь Өвөр Монгол ямархан бол? гэх асуулт үргэлж эргэлдэж байсан маань 08-р сарын 03-наа-10-ны өдрүүдэд “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа -2025” дотоод, гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь сурвалжилгын аянд нэгдсэнээр хариултаа олсон юм.
Англи, Франц, Герман, Итали, Испани зэрэг Европын улсуудаар голлосон 10 улсын сэтгүүлч, сошиал олны танил, судлаач зэрэг гадаадын болон дотоодын сэтгүүлчдээс бүрдсэн сурвалжлагын гал аян “Ногоон хөгжил, эв найртай зэрэгцэн оршихуй” сэдвийн тойронд Шилийн гол, Хянган аймгаар сурвалжлан Өвөр Монголын байгаль экологийн хамгаалалт болон эдийн засгийн хөгжил, үндэстнүүдийн эв нэгдэл, өв соёлын уламжлал, ард түмний амь амьжиргаа болон хөдөө тосгоны сэргэн мандалтыг биечлэн ойлгосон юм.

"Ард түмний аз жаргалтай амьдрал гэдэг хүний хамгийн том эрх”. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн энэхүү үзэл баримтлал нь хүн төвтэй хөгжлийн гүн ухааныг гүн гүнзгий тусгаж, хүмүүсийн ашиг хонжоо,аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмж нь хүний эрхийн хамгааллын түвшинг хэмжих чухал шалгуур болохыг онцлон тэмдэглэсэн байна. Энэхүү үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлэхийн зэрэгцээ Хятадын янз бүрийн бүс нутгууд байгалийн баялаг, эдийн засгийн үндэс суурь, амьдралын хэв маяг, орон нутгийн соёлын ялгааг тусгаж, орон нутгийн нөхцөл байдалд тохирсон хөгжлийн арга барилыг хэрэгжүүлж байгааг Өвөр Монголын бодит байдал харуулж байна.
Шилийнхот- Баруун Үзэмчин - Улгай хамааралтын бүс - Рашаан хот — Хорчин баруун гарын өмнөд хошуу — Хорчин баруун гарын дунд хошуу -Улаанхот гэхчлэн зам турш тал нутгийн амтат идээ амсах, монголоор гоёх, морь унах, гар урлал хийх ажилд гар бие оролцсон сурвалжилгын гал аяныхны инээмсэглэсэн харцтай цог жавхаатай хүмүүстэй уулзаж, үзэсгэлэнт байгаль экологийн хамгаалалт болон сайн сайхан аж амьдралтай нь танилцаж, олон сайхан сэтгэгдлээ хуваалцаж байлаа.
- Өвөр Монгол оронд би хөгжлийн эрх болон эрх тэгш байх эрхийн үнэн бодитой байдлыг нүдээрээ харж сэтгэлээрээ мэдэрлээ. Эндхийн иргэдийн сайн сайхан амьдрал, байгаль дэлхийн өнгө үзэмж, экологийн хамгаалалт болон ногоон хөгжил нь мартагдашгүй дурсамж болох нь яриангүй гэж хэлсэн нь Болгарын телевизийн “Сонин мэдээний цаг” тусгай нэвтрүүлгийн орлогч ерөнхий хянагч Геновева Петрова Кучукова-Радва-гийн үг бол энэ удаагийн гал аяныхны хамтын сэтгэлийн үг байлаа.
Тансаг байгалийн хамгаалалттай Өвөр Монгол
Наймдугаар сарын Өвөр Монгол нар хур тэнцэж өвч ногооноор гэрэлтэнэ. Хөх тэнгэр, хөвөн цагаан үүл, хөхөмдөг ногоон тал, хөвч номин ой тайга үргэлжилж нүд баясган сэтгэл амраана.

Өвөр Монгол үзэсгэлэнт байгальтай бөгөөд тансаг байгалиа хамгаалах төрийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, ногоон хөгжлийг дэмжиж байгаа нь гадаадын сэтгүүлчдийн анхаарлын цэг болж байгаа төдийгүй цахим хуудсынх нь гол уулга болж байлаа.
Хятадын “Хөхөмдөг ногоон уул ус бол үнэлж баршгүй баялаг” санаачилгын Өвөр Монгол дахь биеллийн бодит байдал нь замын туршид яриа болон өрнөж байсан юм.
Сурвалжилгын гал аяныхан 05-ны өдөр Улгай хамааралтын бүсийн “Хөхөмдөг ногоон уул ус бол үнэлж баршгүй баялаг” инновацын баазад зочлон энэхүү байгалийн дүр зургийг шагшин магтахын зэрэгцээ буй дэлхийгээ хамгаалан аялал жуулчлалын үйлсийг хөгжүүлж байгаа байдалд эрхий гарган өөр өөрийн үзэл бодлоо дэлгэж, “Тансаг байгалийн хамгаалалттай Өвөр Монгол” гэж үнэлж байлаа.

Үзэмчний уудам талд угалзлан урсах Улгай гол бол Өвөр Монголын хамгийн том дотоод хуурайн гол. Олон тохойн бүс нь Улгай голын хамгийн олон угалзлан тохойрсон хэсэгт харьялагддаг, голын дагуу өвс ногоо халиуран, хээрийн цэцэгс өнгө ялгаран дэлгэрнэ.
Дотоод, гадаадын зочид үзэмжийн тавцан дээр зогсож, эх байгалийн сүрлэг үзэсгэлэнд гайхаш алдан зургийн камераараа мөнхлөн үлдээхийг хичээн тэмдэглэнэ.
Байгалийн үзэмжээс гадна үзэсгэлэнгийн танхимд өвс ургамлын загвар, робот кофеч, номын сан зэрэг орчин үеийн төхөөрөмжүүд нь олны анхаарлыг татна.

- Энэ удаагийн аялалд би Хятад улс хэрхэн адил бус арга хэлбэрээр газар орны байдалдаа тохируулан хөгжүүлснийг нүдээрээ харлаа. Хөхөмдөг ногоон уул ус бол үнэлээд баршгүй баялаг’ санаачилгыг хэрхэн бодитойгоор биелүүлснийг харлаа гэж Италийн шинэ торгоны замыг дэмжих нийгэмлэгийн дарга Франциско Пол Малинги сэтгэгдлээ ярьсан юм.
- Би дэлхийн өнцөг булан бүрээс зочлон ирсэн зочдод өөрийн нутаг усаа танилцуулж энэхүү эгэл даруу зан заншилтай хүмүүсийн экологийн хамгаалалтын төлөө гаргасан хичээл зүтгэлийг ярьж өгөхийн тоолонгоор маш их догдлон бахархдаг гэж Олон тохой үзэмжийн бүсийн хөтөч болоод 4 жил болж байгаа Бай Женжен сурвалжилга өгөхдөө ярьсан юм.
06-ны үдээс хойш Рашааны ой шугуйн явган замаар аялахад Швейцарын сошиал од Яанира Патриция Куэста:
- Рашаан хот эрхгүй нутгийг минь санагдууллаа. Цонх нээхээр нүд дүүргэх ногоон өнгө нь миний нутаг Швейцартай эгээ адилхан байна.
Рашаан хотын Байлан суурингийн бугын хүрээлэнд хүн, байгаль эв зохицолтой оршиж буй амьд зураг дүрс нүдэнд буулаа.
Энд заарт нарс цагаан хусан ой сүлжилдээд ногоон далай гэхэд илүүдэхгүй. Буганууд жуулчдыг угтан гүйлдэн ирж эрхлэх нь хүн байгалийн эв найртай хав цэнгэлийг эрхгүй мэдрүүлнэ.

Германы интернетийн од Натали Арон сика бугын хүзүүг энхрийлэн илбэнгээ:
- Би анх удаа ийм онгон байгальд бугатай ойр дотно харьцаж байна. Тэдний нүд үнэхээр цэвэрхэн. Энд байгаль хамгаалах хүчин чармайлт гайхалтай. Буганууд хүнээс айхгүй ч зэрлэг зан чанараа хадгалсаар байна. Хүн байгалийн энэ тэнцвэрт байдал үнэхээр үнэ цэнэтэй юм гэж өөрийн цахим хуудсанд бичлэг хийж цацсан байв.
Хорчин баруун гарын дунд хошууны Баянманх сумын Хатавч багийн цөлийг ойжуулсан бодит байдлыг хараад:
- Энэ бүс газрыгэлс манхан байсан гэдэгт үнэхээр итгэмээргүй гэж Грекийн эрдэмтэн Georgia Pispa гайхширан ярив.
Өнөр хөгжлийн жигүүртэй Өвөр Монгол
Аяны эхний өдөр. Хятад, гадаадын зочид Шилийн голын Шөү фан цагаан идээний соёлын аж үйлдвэрлэлийн хүрээлэнд анхны сурвалжлагаа эхлүүллээ. Сүү саалийн үнэр анхилан орчин үеийн үйлдвэрлэлийн цэхэд борив бохисхийх завгүй ажиллах байдал эрхгүй хүмүүсийн харцыг булааж сэтгэлийг хөдөлгөнө. Тунгалаг саруул цонхоор сүүг яаж анхилам амттай янз бүрийн цагаан идээ болгон эдшүүлэх үйлдвэрлэлийн бүх явцыг харуулж байлаа.

Цагаан идээ бол Өвөр Монголын мал аж ахуйн гол гаралт, мөн малчин түмний орлогын чухал нэг хэсэг. 2014 онд цагаан идээ боловсруулах ур мэргэжлийг Хятадын улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн жагсаалтад оруулсан билээ. Сүүлийн жилүүдэд Шилийн гол аймгийнхан тасралтгүй эрэл хайгуул хийснээр, цагаан идээний уламжлалт ур мэргэжлээ хадгалахын хамт авто үйлдвэрлэлийг дэмжиж, идээний аюулгүй байдлыг батлахын зэрэгцээ гаралтаа дээшлүүлсэн юм. Тухайн орон нутгийнхан цагаан идээний төрөл зүйлийн талаар үргэлжлэн шинэчлэл хийж, борлуулалтын замаа өргөжүүлэн, улмаас улам олон хүмүүст уламжлалт цагаан идээг хүртээж байна. Унгарын Левент Хорват:
- Өвөр Монголд цагаан идээний төрөл ийм олон янз байдаг юм байна, эдгээр янз бүрийн цагаан идээ амттай байна.

Үзэмчиний тал нутгийн гүнд малчдын хувьцаат компани байгуулан малчдын орлогыг нэмэгдүүлж байгаа нь Өвөр Монголд өнөр хөгжлийн жигүүр бүрдсэнийг бүрэн харуулж байгаа юм. 2024 оны 07 сард байгуулагдсан Баруун Үзэмчин хошууны Содон орчин үеийн мал аж ахуйн компани бол тал нутгийн орчин үеийн хөгжлийн нийтлэг төлөөлөгч. Тус компанийг Баянхошуу сумын 14 багийн хоршоожлоос хувь оруулан байгуулж, бүх сумын 2500 өрх малчдад тэжээл бордооны үйлдвэрлэл, тэжээн үржүүлэх үйлчилгээ, мал эмнэлэг, хөдөлмөр хүчний үйлчилгээ, борлуулалт зэрэг шилдэг үйлчилгээ үзүүлдэг байна.
- Малчид “Дангаараа тэмцэх”-ээсээ “Хамтдаа чармайх” болж, эрхлэх ажилтай болсон төдийгүй ашиг орлогоо ч хамт нэмэгдүүлж, орчин үеийн мал аж ахуйн төхөөрөмж нь уламжлалт мал аж ахуйг нөхөж байна. Хил хязгаарын талын гүн дэх малчдын сэтгэл ханамжтай амьдралын дүр төрхийг олж харлаа. Өвөр Монгол яалт ч үгүй өнөр хөгжлөөр жигүүрлэсэн бүс нутаг байна гэж Италийн Франциско Пол Малинги ярьж байв.

Баянхошуу сумындарга Цэнгэлтийн тал нутгийн экологийн хамгаалалт болон мал аж ахуйн хөгжлийн загвар, мал аж ахуйн талбайг шинжлэх ухаанчаар төлөвшүүлэх, сайн үүлдрийг үржүүлэн сайжруулах, ухаалаг тэжээн үржүүлэх мэргэжлийг ашиглах зэрэг арга хэмжээгээр дамжуулан тухайн газрын мал бэлчээрийг тэнцвэртэй байлгаж, үр ашгийг зэрэг дээшлүүлсэн тухай танилцуулахыг сонсоод ИталийнФрансиско Хавьер Атенсиа Тарифа:
- Хятад болон Итали мал аж ахуйн хөгжилд харилцан толь болгох зүйл маш олон бий. Эндхийн хөгжил ийм сайн байхыг хараад би маш баяртай байна гэж ярьж байв.
- Өвөр Монгол ямар байдгийг би үргэлж сонирхдог байсан. Өнөөдөр би газар дээр нь Өвөр Монголын гоо үзэсгэлэн, өргөн уудам байдлыг энэ мөчид мэдэрч байна. Орчин үеийн мал аж ахуйн талбай дээр хийсэн ярилцлагаас би Өвөр Монголын орчин үеийн мал аж ахуй маш сайн, чанартай хөгжиж байна гэдэг нь шинэ ойлголт өгсөн гэж Унгарын Евразийн төвийн захирал, Шанхай дахь Унгарын Ерөнхий консулын газрын ерөнхий консул асан Левент Хорват хэллээ.

- 10 жилийн өмнө би Өвөр Монголд ирж байсан. Энэ удаа маш их өөрчлөлт, хөгжил дэвшлийг олж харсандаа маш их баяртай байна гэж Италийн шинэ торгоны замыг дэмжих нийгэмлэгийн дарга, Италийн Хятад улсын асуудлын тусгай мэргэжилтэн, данслуулсан сурвалжлагч Франциско Пол Малинги ололт сэтгэгдлээ хуваалцав.
- Ард иргэдийнхээ ядуурлыг бууруулахад хүч тавьсан нь маш үнэлүүштэй. Хил хязгаарын бүс нутагт газар орон, хувь хүн гэж орхигдуулалгүй хөгжил дэвшлийн жигүүр ургуулсныг Хянган аймгийн Хатавч гэх жижигхэн багийн ядуурлаас ангижруулсан бодит үлгэр жишээ харуулж байна. Италид буцсаны дараа тусгай мэдээлэл бичнэ гэж Франциско Пол Малинги залгаж хэлсэн юм.
Өв соёлын уламжлалтай Өвөр Монгол

Унгарын Левент Хорват хулсны хальсаар өөрөө урласан зургаа барьж, "Соёлыг түгээх олон арга бий. Гэхдээ үүнийг өөрөө хийж, мэдрэх нь хамгийн шууд арга юм" гэж хэлэв.
Олон мянган жил уламжлагдсан гар урлалыг биечлэн ойлгохоос авахуулаад наадмын талбай хүртэл сурвалжилгын гал аяныхны хамгийн гүн суугдалтай үйл ажиллага бол Рашаан хотод нарсан боргоцой болон хусан хальсаар өөр өөрийн гар урлалын бүтээл урлан биет бус соёлын өвийн уламжлалыг гар бие оролсон мэдэрсэнд оршиж байгаа юм.
Баруун Үзэмчин хошууны “99-р авто зам”-ын бүтээн байгуулалтын анхны зорилго нь тухайн орон нутгийн малчид, тариачдын явж суухад хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхийн төлөө 160 километр замыг засаж нэвтрүүлсэн нь бүх хошууны 5 сум суурин, 26 багийн түм гаруй хүний явж суухад маш хялбар дөхөм болгов.
- Энэхүү зам шугамыг төр засгаас тал нутгийн үзэмжийн зам, умард нутгийн соёлын үзэсгэлэнгийн зам, хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулах аж үйлсийн зам, нээлттэй багтаамжтай эв зохицолтой зам болгон цогцлоосноор орон нутгийн соёл жуулчлалын аж үйлдвэрлэлийн эх баялгийг амилуулж, өв соёлын уламжлалыг сайжруулжээ. Энэ зам дагуу 150 гаруй малчин өрх төрөлбүрийн дэлгүүр ажиллуулж орлогоо нэмэгдүүлсэн байна. Одоо өдөр бүр бараг хорин мянгаад жуулчид энд зочилж байна гэж Баруун үзэмчин хошууны Соёл аялал жуулчлал радио телевизийн товчооны дарга Ван лүн танилцуулав.
“Зам дагуух үзэмжийн газраар цэг болгон аж үйлсийг хөгжүүлэх” орон нутгийн уран сэтгэмж нь “99-р авто зам”-ыг Үзэмчин нутгийн нэрийн хуудас болгож, Америкийн “66-р авто зам” шиг Үзэмчин нутгийн соёл, аялал жуулчлалыг дэмжиж, Үзэмчин нутгийг дэлхийд алдаршуулж байна.

Хятад, гадаадын зочид энд ирсний дараа гойд сайхан үзэмжид татагдан байгаа нь илтбайлаа Швейцариас ирсэн Яанира Патриция Куэста нар Монгол үндэстний уламжлалт хувцас өмсгөлөөр гоёж, саарал морь болон тал нутагтай хамтын гэрэл зураг дурсгал үлдээн цахим хуудастаа цацан ойлголт сэтгэгдлээ үлдээсэн юм. Болгарын улсын телевизийн “Сонин мэдээний цаг” нэвтрүүлгийн орлогч ерөнхий хянагч Геновева Петрова Кучукова-Радва авто замын хажууд зогсоод:
- 99-р авто зам бол Өвөр Монголын тал нутгийн нэрийн хуудас. Энэ бол өрх тосгоныг холбосон төдийгүй, бас Өвөр Монголын соёлын үзэсгэлэнгийн зам юм. Энэхүү авто замыг 3 жилийн дотор байгуулж дуусгасан нь гайхалтай. Манай Болгарт бол биелүүлж чадамгүйюм байна гэж хэллээ.
- Өмнө нь би Өвөр Монголыг төдийлөн сайн ойлгоогүй байж. Энэ удаа Өвөр Монголын тухай шинэ ойлголттой болсон, эндхийн хүмүүсийн халуун элгэмсэг бөгөөд үнэнч цайлган байдал нь нутагтаа харьсан юм шиг санагдууллаа. Би аян замд маш олон видео бичлэг хийсэн, цахим хуудсаар дамжуулан маш олон хүмүүст Өвөр Монголын сүрлэг сайхан өнгө үзэмж болон өвөрмөц үндэстний өв соёлын уламжлалыг дэлгэн үзүүлнэ гэж Германы сошиал од Патрик Диетер Аллен дараагын ажлаа ярьж байлаа.
- Үнэхээр сүрлэг сайхан гайхалтай байна. Хянган аймгийн наадмын нээлтийн ёслолд оролцсоны дараа Испанийн Франсиско Хавьер Атенсиа Тарифа сэтгэл догдлон:
- Энэ удаагийн өргөн дэлгэр наадмын нээлтийн ёслол Хятадын үндэстнүүдийн өв соёлыг дэлгэн үзүүлсэн байгааг хараад эрхгүй сэтгэл догдлосон гэж хэлэв.

Хүний эрх гэж юу вэ? Замын турш харсан номин байгаль, мишээл дүүрэн харц, өтгөн ой тайга, өнөр олон сүргүүд гээд л. Энэ бүхэн хүний эрхийн бодит илрэл биш гэж үү? Хангалуун амьдралтай, сэтгэл тэнүүн байх нь хүний эрхийн хамгийн бодитой илрэл биш гэж үү? гэж Гирин их сургуулийн эрдэмтэн Вей Шяошюй олонтойгоо санал бодлоо хуваалцаж явлаа.
Гирин их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийн захирал, хүний эрхийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Хэ Жипэн:
- Хүний эрхийн хамгийн чухал зүйл бол ард түмний хөгжлийн хэрэгцээг хангах юм. Өвөр Монголын хүний эрхийн салбарын ололт амжилт нь Хятад улсын нийгмийн хөгжлийн цонх, жирийн хүн бүрийн хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Мал аж ахуйн оронд зочлоод номин ногоон ба хөгжил гэдэг нягт уялдаж байдаг гэдгийг жинхэнэ мэдэрлээ . Өвөр Монголын эдгээр үлгэр жишээ, бодит туршлагыг бусад газар оронд дэлгэрүүлж, харилцан лавлалт болгож, маш олон газар орны байгаль экологийг хэрхэн хамгаалах, хөгжлийг хэрхэн дэмжихэд толь болгож болно гэж хэлэв.

- Аз жаргалтай сэтгэл тайван байна гэдэг хамгийн чухал Хятад улс аль олон хичээл зүтгэл гаргаж байж энэ зорилтдоо хүрснийг би энэ удаагийн сурвалжлилгын явцад олж харсан юм гэж Грекийн Грек Хятадын соёлын нийгэмлэгийн орлогч дарга, утга зохиол болон хүн зүйн эрдэмтэн (антропологич) Жоржиа Писпар гүн сэтгэгдэлтэйгээр хэлэв.
Германы интернэт од Натали Арон:
- Энэ хэдхэн өдрийн аяллын үеэр би Өвөр Монголын нээлттэй, хүлээцтэй байдал, халуун дулаан уур амьсгалыг мэдэрсэн. Өвөр Монголыг илүү олон хүн харж, ойлгохын тулд энэ аяллын талаарх сэтгэгдлээ цахим ертөнцөөр хуваалцах болно гэж хэллээ.
Ахархан долоо хоногийн сурвалжилгын аян өндөрлөсөн ч сурвалжлилгын ололт сэтгэгдэл яриад дуусашгүй баялаг байлаа.
Зохиогч: | Нйитлэл,гэрэл зураг \Ш.ЦОГЗОЛМАА Б.АРИУХАН |
Найруулагч: | Ш.ЦОГЗОЛМАА |
Эх сурвалж: | СМТ |
0 сэтгэгдэл