|

АРХАНГАЙ: Архангай аймгийг "Нүүдлийн соёл, олон улсын төв" болгон хөгжүүлэх боломжтой гэж дүгнэв



"Архангай аймгийг Нүүдлийн соёл, олон улсын төв болгон хөгжүүлэх /2019-2030/ дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар танилцуулъя. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Архангай аймгийн Засаг даргын хооронд 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу хийгдэж байгаа Архангай аймгийг Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болгон хөгжүүлэх төлөвлөгөө /2019-2030/ дунд хугацааны хөтөлбөрийн техник эдийн засгийн үзүүлэлт, маршрут гаргах судалгааны ажлын явцын дүнг танилцуулах зөвлөгөөнийг 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газарт зохион байгуулсан.

Архангай аймгийг МонголУлсдаа төдийгүй Дэлхийн /Төв Азийн/ эртний нүүдэлчид /чулуун, хүрэл, төмөр зэвсгийн үеийн болон Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Их Монгол улсын эзэнт гүрний нийслэл /-ийн өлгий нутаг учраас өвөг дээдсийн үлдээсэн байгалийн үзэсгэлэнт газрууд, хүн төрөлхтний асар их үнэ цэнтэй нүүдэлчдийн уламжлалт ахуй соёл, түүх соёлын 2999 соёлын биет өв, 502 соёлын биет бус өвөөр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлснээр Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болгон хөгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ. Энэхүү үйл ажиллагаанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шинжээч Э.Эрдэнэбат, ТЭЗҮ, маршрут гаргах ажлыг гүйцэтгэж байгаа “Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв”-ийн багийн ахлагч доктор, профессор Д.Гансүх, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Эрдэнэ-Очир, ХУИС-ийн дэд захирал, доктор, профессор С.Эрдэнэтуул, Монгол Улсын Зөвлөх архитектор С.Намжилмаа, Байгаль орчны зөвлөх П.Сувд, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг даргын орлогч В.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Ц.Бадрах, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, мэргэжлийн байгууллагууд, аймгийн аялал жуулчлалын холбоо, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны нийт 62 төлөөлөл оролцсон.
Энэ хөгжлийн баримт бичгийн хүрээнд аймгийн 19 сумыг цогцоор нь хөгжүүлэхээр тусгаж, Дэлхийн /Төв Азийн/ нүүдэлчдийн түүх, соёлын музей, аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Сарлагийн музей, нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын судалгааны төв, Шилэн гүүр, “Увдист орон” цогцолбор, Төв Монголын байгаль, түүх соёлын музей, Солийн Данзангийн музей, Олон улсын нисэх онгоцны буудал,Тамир хүүхдийн зусланг Олон улсын хүүхдийн зуслан болгон хөгжүүлэх, Өгийнуур, хорго-Тэрхийн цагаан нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалж, хамгаалах, аялал жуулчлалын үндэсний парк байгуулахзэрэг ажлыг хийх аж.
Мөн голлох бүсүүдийн зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийг сайжруулах, бүс нутгийн хөгжил, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Эгийндаваа-Чулуут сум-Өндөр-Улаан сумын Донгой-Эрдэнэмандал сум-Хайрхан сумын чиглэлийн хатуу хучилттай 310 км автозамыг барьж байгуулахаар тусгаснаас 2021-2022 онд 8 төсөл арга хэмжээний зураг төсөвд нийт 825,0 сая төгрөгийг тусгаж, зураг төсвүүдийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, магадлалаар баталгаажуулсан байна. “Нүүдэлчдийн соёлын өдөр”-үүдийг жил бүр зохион байгуулах, аялал жуулчлалын компаниудыг төрөөс бодлогоор дэмжих, нүүдлийн соёл, аялал жуулчлалын 219 мэргэжилтэн бэлтгэх зэрэг ажлыг тусгаад байна.

0 сэтгэгдэл