|

“Өвөг Монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэнд Архангай аймгаас олдсон олдворууд дэлгэгджээ

“Өвөг Монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэнд Архангай аймгаас олдсон олдворууд дэлгэгджээ

 

"Өвөг Монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэн Үндэсний түүхийн музейд нээгдлээ. Үзэсгэлэнд Улаанбаатарын их сургуулийн Археологийн музейн хосгүй үнэт олдворуудын дээжсээс дэлгэн үзүүлж буй юм.

Энэхүү үзэсгэлэнд 6000-3000 жилийн өмнөх шинэ чулуун зэвсгийн түүхэнд холбогдох чулуун зуулга иртэй ясан хутга, хүрэл зэвсгийн үеийн дурсгал болох "Чемурчекийн соёл”-ын чулуун аягууд, "Мөнххайрханы соёл”-ын хүрэл хутга, хүрэл зүү, ясан зүүлт, "Буган хөшөөт хиригсүүрийн соёл”, "Дөрвөлжин булшны соёл”-ын булшнаас гарсан том, жижиг чулуун шанага зэрэг олдворууд багтсан байна.

Мөн Архангай, Булган зэрэг аймгийн нутаг дахь хүннүчүүдийн булшнаас олдсон сүйх тэрэг болон морины алт, мөнгө, хүрэл тоног, чимэглэл болон хүннүчүүд алт, мөнгө, хүрэл, төмөр олборлон хийж байсан хүрэл тогоо, ваар, гүц, аяга, хундага, жадны гилбэр, сүх, хоёр талдаа иртэй шулуун сэлэм, тэдгээрийг ирлэж байсан билүү, гуранз зэрэг эдлэл хэрэглэлийг дэлгэжээ.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл