|

М.Батжаргал Архангай аймгийг хөгжүүлэх бус өөрөө л хөлжинө

М.Батжаргал Архангай аймгийг хөгжүүлэх бус өөрөө л хөлжинө

 

Архангай аймгийн Засаг даргаа М.Батжаргалыг томилсон тухай мэдээлэл түгэхэд олон нийт ихэд гайхан, цочирдсон гэхэд хилсдэхгүй. Яах вэ, өмнө нь М.Батжаргал 2016 онд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан учраас ажлаа мэднэ гэх л байх. Гэвч түүнийг үндсэн ажлаа хийдэггүй, тендерийн "мангас” хэмээн нутгийнхан нь ихэд дургүйцдэг. Экс Сангийн сайд Б.Болорын хүн болохоор тэгсхийгээд явж байдаг ч гэдэг.  
Уг тэр Архангай аймгийг тэргүүлэх хэмжээний нэр хүндтэй нэгэн биш. Өнгөрсөн жил буюу 2020 оны орон нутгийн сонгуульд М.Батжаргал Булган сумаас ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн. Гэвч одоогийн аймгийн МАН-ын дарга Б.Цэрэннадмидад ялагдсан. Товчхондоо сумынхандаа хүлээн зөвшөөрөгдөөгүй хүн аймаг толгойлж явна гэсэн үг. Тэд нэг суманд нэр дэвшин өрсөлдөж ялах, ялагдах нь тийм ч сүртэй асуудал биш. Учир нь Б.Цэрэннамид, М.Батжаргал нар садангууд. Харин удам, судрын улсуудаа л өөд нь татаж байвал барав гэх хүмүүс.
Тэгэхээр Архангайн АН-ынхан Засаг дарга Д.Золжаргалыгаа МАН-ынхантай хавсайдаж, унагасан нь тийм ч анхаарал татаад, бурууг аль нэг намд өгөөд байх шалтаг биш болж таарлаа.
Харин М.Батжаргалыг Засаг дарга болгосон нь аймгийн МАН-д, тэр тусмаа Б.Цэрэннадмидад илүү ашигтай гэсэн үг. Тэд нийлж Шоронгийн ам, Орхоны алтны газруудыг ухаж, сэндийчсэн гэх хэрэгт нэр холбогдож, багагүй шуугиан тарьж байсан. Харин энэ удаа хоёулаа аймаг тэргүүлж байгаа нь өмнөх ажлаа үргэлжүүлэх нь гэх хардлагыг дагуулаад байгаа юм.  
https://erennews.mn/article/48894

0 сэтгэгдэл