Архангай аймгийниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 11-р сарын 29-нийөдрийн хуралдаанаар Архангай аймгийг "Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв" болгон хөгжүүлэх /2019-2030/ дунд хугацааны баримт бичгийг баталжээ. Энэхүү баримт бичигт "Нүүдэл бол соёлын гол цөм юм”гэдгийг онцолжээ.
Одоогийн бидний амьдарч байгаа Архангай аймгийн нутаг нь МонголУлсдаа төдийгүй Дэлхийн /Төв Азийн/ эртний нүүдэлчид /Хүннү, Түрэг, Уйгарын хаант улсын нийслэл/-ийн өлгий нутагучраасөвөг дээдсийн үлдээсэн хүн төрөлхтөний асар их үнэ цэнэтэй түүх,соёлын биет болон биет бус өвөөр дамжуулан,нүүдлийн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг гаргаж ирсэнбайна.
Энэбаримт бичгийнхүрээнд аймгийн 19 сумыг цогцоор нь хөгжүүлэхээр тусгаж, Дэлхийн /Төв Азийн/ нүүдэлчдийн түүх, соёлын музей, аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Сарлагийн музей, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын судалгааны төв, Шилэн гүүр,"Увдист орон”цогцолбор, Төв Монголын байгаль, түүх соёлын музей, Солийн Данзангийн музей, Олон улсын нисэх онгоцны буудал, Олон улсын хүүхдийн зуслан Өгийнуур, Хорго-Тэрхийн цагаан нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалж, хамгаалах, аялал жуулчлалын үндэсний парк байгуулахгэсэн9 тулгуур төвийг байгуулахажээ.
Мөнголлох бүс дэх зам, эрчим хүчзэрэгдэд бүтцийгсайжруулах, шинээр байгуулах, "Нүүдэлчдийн соёлын өдөр”-үүдийг жил бүр зохион байгуулах, аялал жуулчлалын компаниудыг төрөөс бодлогоор дэмжих, нүүдлийн соёл, аялал жуулчлалын 219 мэргэжилтэн бэлтгэх зэрэг арга хэмжээнүүдийг тусгажээ.
Санхүүгийн эх үүсвэрийг улс, аймаг, орон нутгийн төсөв, олон улсын зээл тусламж, олон улсын сан, гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр баталсан байна.Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, аймгийн Засаг даргын2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхөтөлбөрт тулгуурлан боловсруулсан уг баримт бичгийг ажил хэрэг болгосноорМонголУлс, Архангай аймаг нь цэцэглэн хөгжиж, ард иргэдийн амьдрал дээшлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж баримт бичгийг санаачлан боловсруулсан аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Отгонжаргал хэлж байв.
montsame.mn
0 сэтгэгдэл