|

Тарвага агнасан зөрчлийг илрүүлжээ

 

 

Тарвага агнасан зөрчлийг илрүүлжээ

 

Аймгийн цагдаагийн газрын Экологийн алба нь БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газартай хамтран "Тарвага" хэсэгчилсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Хангай, Цахир, Тариат сумын нутагт хяналт шалгалт хийжээ. Эргүүл шалгалт хийх явцад Хангай сумын нутгийн иргэд ашиг олох зорилгоор тарвага агнан худалдан борлуулахыг завдсан зөрчлийг илрүүлжээ.

Цаашид ч энэ байдал ихсэх хандлагатай байгаа тул сумын удирдлага, холбогдох хүмүүстэй уулзаж, нутгийн иргэдийг түшиглэн амьтан хамгаалах нөхөрлөл байгуулах, төрөл зүйлийн тоо толгойг өсгөн үржүүлэх, нөхөрлөлийн ач холбогдлын талаарх мэдээллийг өгч ажиллажээ. 


0 сэтгэгдэл