|

"Залуучуудын хөгжлийг дэмжих шилдэг салбар зөвлөл"-ийг шалгарууллаа

 

 

"Залуучуудын хөгжлийг дэмжих шилдэг салбар зөвлөл"-ийг шалгарууллаа

 

Мэдлэг, ур чадвар, амжилт бүтээлээрээ салбартаа манлайлагч залуучуудыг шалгаруулж, алдаршуулах, сумандаа, нутагтаа залуучуудын хувь хүний хөгжил, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин нөхцөлийг хангахад дэмжлэг үзүүлж ажилласан салбар зөвлөлийн үйл ажиллагааг үнэлж, шагнаж урамшуулах зорилготой "Шилдэг залуу", "Залуучуудын хөгжлийг дэмжих шилдэг салбар зөвлөл" шалгаруулах хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааны хүрээнд "шилдэг малчин залуу,эмч,багш,сайн үйлс бүтээгч шилдэг залуу,банк санхүүгийн салбарын шилдэг залуу,төрийн албаны шилдэг залуу, залуучуудын хөгжлийг дэмжих шилдэг салбар зөвлөл гэсэндолоонноминацийн хүрээнд зохион байгуулж, шалгаруулсан байна.

-"Шилдэг малчин залуу" номинацидХотонт сумын залуу малчинБ.Баасанжав,

-"Шилдэг залуу эмч" номинацид "Хасу манал" эмнэлэгийн эмчЦ.Мөнхцэцэг,

-"Шилдэг залуу багш" номинацид ЕБС-ийн 5-р сургуулийн багшП.Пүрэвдорж,

-"Сайн үйлс бүтээгч шилдэг залуу" номинацидОнцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын аврагч, жолооч, холбоочинП.Баасандорж,

-"Банк санхүүгийн салбарын шилдэг залуу" номинацидХас банкныАрхангай аймаг дахь салбарын хувийн банкирМ.Хишигжаргал,

-"Төрийн албаны шилдэг залуу" номинацидУлсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчБ.Наранцацрал,

-"Залуучуудын хөгжлийг дэмжих шилдэг салбар зөвлөл" номинацидЖаргалант сумын залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл тус тус шалгарчээ.

 

0 сэтгэгдэл